"НОГООН НУУР" ОРОН СУУЦНЫ ХОТХОНЫ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Уншсан тоо: 907
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 08

БНХАУ-ын Засгийн Газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон”-ы төслийг эхлүүлэхээр болсон юм.

Нийслэлийн Засаг Даргын Дэд Бүтэц, Гэр Хорооллын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж, “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай танилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг Даргын Дэд Бүтэц, Гэр Хорооллын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү төслийн өнөөгийн явц болон ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.

БНХАУ-ын Бугат хотын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян:

“Бидний зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, Барилга Хот Байгуулалтын Яаманд саналаа хүргүүлсэн. БХБЯ-наас аль нэг компанийг сонгох юм. Монголын цаг агаарын онцлогт тохирсон чадвартай компани сонгож, чадвартай хүмүүсийг томилж ажиллуулах болно. Ажлын зураг төсөл эхний ээлжинд Хятад хэл дээр гарсан бөгөөд удахгүй та бүхэнд монгол хэл дээр хөрвүүлж танилцуулах болно. Энэ төслийг манайх бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид төслийн ажлыг яаравчлах бүх арга хэмжээ авч ажиллана. Бид өмнө нь ийм төрлийн олон төслийг амжилттай хийж гүйцэтгэж байсан. Монголын зүгээс бидэнд ийм их итгэлийг үзүүлж байгаад их баяртай байна” гэлээ.

Төслийн хүрээнд 21 давхар найман блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол,  худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол