Х.БАТТУЛГА: "УТААНЫ АСУУДЛААС ОРОН СУУЦЖУУЛЖ БАЙЖ Л ГАРНА"

Уншсан тоо: 1312
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  “Байшин Үйлдвэрлэх Комбинат”-ын үйл ажиллагаатай танилцлаа. 

“Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг тус үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барьж байгуулсан түүхтэй.

Хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болох зорилгоор 2014 оноос шинэчлэлт хийж, өнгөрөгч арван хоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. 

Үйлдвэр шинэчлэгдсэнээр, зөвхөн угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат:

“Манай улсын хувьд, жилийн дулаахан байдаг таван сард нь л барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгдэж байдаг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэлээ.

Мөн энэ үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын үнэ нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой юм байна. 

Ингэснээр орон сууцыг нэг метр.квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах боломжтой болох аж. Түүнчлэн бөөнөөр үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурах боломжтой талаар үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа:

“Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаархи асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн Газарт танилцуулах хэрэгтэй. Богино хугацаанд барилга, байшин барьдаг, үнэ өртөг нь бага гэдгээ мөн танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа, агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Орон сууцны нэг метр. квадрат нь 1.2 сая төгрөг, олноор үйлдвэрлэх бол цаашид ч буурах боломжтой юм байна. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” гэлээ.  

      

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол