Ж.ХИЧЭЭНГҮЙ: "ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ"

Уншсан тоо: 4270
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 12

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 82,3 тэрбум төгрөгийн орон сууцыг түрээсийн санд шилжүүлснээр 1512 айл төрийн түрээсийн орон сууцанд амьдарч байна.

 Засгийн Газрын 2015 оны 248-р тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт “2015-2021 оны хооронд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна” гэж тусгажээ.

Гэтэл 2017 оны эцэст 1512 айлыг л түрээсийн орон сууцаар хангасан байгаа нь дээрхи хөтөлбөрт тусгасан тоотой харьцуулахад маш хангалтгүй үр дүн гэдэг нь харагдаж байна.

 “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн талаар Төрийн Орон Сууцны Корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй:

“Улаанбаатар хотын иргэдэд орон сууцны хүртээмж хангалтгүй, гэр хорооллын иргэдийн орлого нь ипотекийн зээл авах түвшинд хүрэлцдэггүй. Тиймээс эдгээр зорилтот айл өрхүүд чиглэсэн төрийн бодлого маш чухал. Төрийн Орон Сууцны Корпораци нь Орон Сууц Санхүүжилтийн Корпораци байх үеэс хойш өнөөдрийн байдлаар 14.115 иргэнийг орон сууцжуулсан байна. Манайх иргэдийн хүсэлтийг авахдаа анх удаа орон сууц авч буй иргэдийг түлхүү хамруулдаг. Мөн түрээсийн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, одоогоор 1512 айлын орон сууц түрээсийн санд шилжиж, орон сууцандаа амьдарч байна.

Бид цаашид Засгийн Газраас баталсан “20 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хүрэхийн тулд ажиллана. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувиа төлөөд, 70 хувийн орон сууцны зээл авах иргэдийн тоо харьцангуй буурсан. Ипотекийн зээл хүсэж буй ихэнхи иргэдийг харахад хоёр дахь байраа авч байгаа дундажаас дээгүүр орлоготой иргэд байна. Өнгөрсөн 2010 онд түрээсийн орон сууцны бүртгэл хийж байхад 6324 иргэн хамрагдсан. Эдгээрээс үзүүлэлт хангасан 3000 иргэнийг шалгаруулсан. Үүний 1512 айл нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байгаа. Цаашдаа иргэд түрээсийн орон сууцаа түрээсэлж, өмчлөх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”

                                                                                                                                                                            П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,600,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж