500 САЯ.ДОЛЛАРААР "ЖИНХЭНЭ УТААГҮЙ ЗУУХ"-АА ТАРААХ ВИЙ ДЭЭ, ЕРӨНХИЙ САЙД АА...

Уншсан тоо: 597
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  БНСУ-аас “олж ирсэн” 500 сая ам.долларыг агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэж байна.

Өмнөх жилүүдэд утаатай тэмцсэн аргаараа ажиллах юм бол дээрхи мөнгө салхинд хийсээд өнгөрнө гэсэн үг.

Төвлөрлийг сааруулж дагуул хот байгуулах, гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулах, түрээсийн орон сууцаар хангаж улмаар өмчлүүлэх, гэр хороололд инженерийн шугам сүлжээ оруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэхчлэн шийдлээ хүлээсэн, хөрөнгө мөнгө шаардлагатай олон чухал асуудал байна.

Гэтэл амны маск, зуух, агаар шүүгч тараах гэхчлэн явуургүй аргуудыг Засгийн Газрын тэргүүн болоод түүний танхимын БОАЖ-ын сайд сонгож байгаа нь утаатай тэмцэж ирсэн өмнөх аргууд давтагдаж магадгүй гэх хардлага төрүүлж байгаа юм.

Зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас боломжийн үнэтэйг нь төр худалдан авч иргэдэд түрээслүүлэх, гэр хороололд амьдардаг төрийн албан хаагчдад цалинг нь барьцаалан тодорхой нөхцөлтэйгөөр худалдах, “Сервис Центр” барьж байгуулахад гаднаас авч байгаа зээл, тусламжаа зарцуулвал тодорхой үр дүн гарна.

“Сервис Центр” гэдэг нь гэр хорооллын иргэдийн газар дээр зохион байгуулалт хийж, дэд бүтцээр хангах төсөл.

Нийслэлийн гэр хороололд 100 ширхэг инженерийн хангамжийн дэд төв байгуулахад 20 мянган хашаа түүнд холбогдоно гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл 200 хашааны дунд нэг дэд төв байгуулна гэсэн үг.

Долоон буудал, Телевиз, Ханын Материал... гэхчлэн нийслэлийн хойд энгэрийн 20 мянган хашаа буюу дунджаар 40 орчим мянган айлыг янданг устгаснаар Улаанбаатарын утааны 90 хувь нь байхгүй болно гэсэн судалгаа гарсан байдаг.

Мөн хөрөнгө мөнгөгүйн улмаас ажил нь удааширсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулж, бага хүүтэй зээлийг төсөл хэрэгжүүлэгчдэд олговол олон айлын хашааны газар дээр орон сууц баригдаж тэр хэрээрээ агаарын бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирна.

Утаанаас салах гол арга зам орон сууц. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

“220 мянган айл орон сууцанд орох хүртэл дахиад 10-20 жил хэрэгтэй учраас бид эхний шатны арга хэмжээнүүдээ авах ёстой” гэж ярьж байгаа нь бас л нөгөө зуух тараах гэхчлэн аар саар асуудал руу гадны зээл тусламжийг хандуулж мэдэхээр байна. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлээд байсан "Жинхэнэ утаагүй зуух"-ыг  олноор нь тараах вий дээ...

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд дагуул хотыг бий болгож тэнд хямд үнэтэй орон сууцыг богино хугацаанд олноор нь барих, ингэхдээ шинээр байгуулагдсан БҮК-ын шинэ технологийн материалыг ашиглах талаар ярьж байна.

Энэ арга зам нь иргэдэд ч ихээхэн таалагдаж байгаа нь анзаарагдаж байгаа юм.

Юуны өмнө, зах зээл дээр байгаа орон сууцнуудыг эргэлтэд оруулж иргэдийн амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ барилгын салбараа гацаанаас гаргах, орон сууцанд орох хүсэлтэй ч хуримтлалгүй байгаа хэсгийг түрээсийн байраар хангаж цаашдаа өмчлүүлэх, нийслэлийн гэр хорооллыг дэд бүтцээр хангах, дахин төлөвлөлтийн төслийг бодлогоор дэмжих нь Ерөнхий Сайд таны  анхаарлаа хандуулах гол асуудлууд юм.

Засгийн Газар, МАН дангаараа асуудлаа шийднэ гэж амбицлахгүйгээр, улс орны, ард иргэдийн эрх ашгийг бодож асуудалд хандаасай гэж Ерөнхий Сайд У.Хүрэлсүх таниас хичээнгүйлэн хүсмээр байна.

                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

1,600,000₮

41м2 - 64м2

Сутай town

Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж