"ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Уншсан тоо: 1380
Нийтлэгдсэн: 2018 оны 01 сарын 19

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны 6-р сард эхлүүлж байсан юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн Ерөнхий Газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Ганзоригт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон шинэ байрандаа орж буй алба хаагчдад баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөсөн юм.

   

Мөн Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн дэслэгч Н.Ганчимэгийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

 

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2" орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажилласан юм.


   

"Цагдаа хотхон-Амгалан" нь 15 орц бүхий 9 давхар 675 айлын орон сууц, автомашины ил ба далд зогсоол, 1.11 га буюу 30.0 хувийг эзлэх ногоон байгууламж, цэцэрлэг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайгаас бүрдэнэ.

Гэрээ байгуулснаас хойш алба хаагчдаас орон сууцанд хамрагдах эсэх талаархи судалгаануудыг авч нэгтгэн, урьдчилгаа 30 хувийг авч, үлдэгдэл төлбөрийг банкны зээлэнд хамруулах талаар зохион байгуулалтыг хийж эхэлсэн байна. 

 


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол