ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ШАЛГУУР ХАНГАХГҮЙ ИРГЭДЭЭ ХЭРХЭН ОРОН СУУЦЖУУЛАХ ВЭ?

Уншсан тоо: 2645
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 26

Улаанбаатар хотод өдгөө 381 мянган өрхийн 1,4 сая иргэн амьдарч байна. Нийт өрхийн 40 хувь нь инженерийн шугамд холбогдсон орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд амьдардаг.

Нийслэлийн 252 мянган өрхөд орон сууцны хэрэгцээ байгаа ч дөнгөж 13% нь арилжааны банкны шалгуурыг хангахаар байгаа талаар НОСК-иас хийсэн судалгаанд дурдсан байна. 

Өөрөөр хэлбэл 220 мянган өрх урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, эсвэл орлогоо нотлох боломжгүйгээс ипотекийн зээлийн шалгуур хангахгүй байгаа гэсэн үг.

Ипотекийн зээлийн шалгуур хангахгүй байгаа иргэдээ хэрхэн орон сууцжуулах вэ? 

Тогтмол орлоготой ч орон сууцны урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадахгүй байгаа өөрийн өмчлөлийн орон сууцгүй иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх талаар яригдсаар ирсэн. Энэ асуудал 2017 онд шийдэгдээгүй. 

Нийслэлийн Засаг Даргын Дэд Бүтэц, Гэр Хорооллын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү:

“2017 онд Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газартай хамтран дэд хөтөлбөр боловсруулсан. 2018 онд түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоо бид өөрсдөөс хамаарах ажлыг хийж хэрэгжүүлэх нь чухал байна” 

гэж ярьж байгаагаас харвал энэ оны эцсээс үр дүнг нь үзэж эхэлж магадгүй юм.

Нийслэлийн түрээсийн орон сууцны асуудлаар 2017 онд хийгдсэн бэлтгэл ажил гэвэл, БНХАУ-ын Хөгжлийн Банкны 15 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд сургууль, цэцэрлэг зэрэг иж бүрэн нийгмийн дэд бүтэц бүхий 1020 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөн, хөрөнгө, зураг төслийг бэлэн болгожээ.

Энэ төсөл амжилттай хэрэгжвэл БНХАУ-ын Хөгжлийн Банкнаас дахиад 10 мянган айлын орон сууц барих санхүүжилт татах боломжтой болно.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-д “Энгийн түрээс”, “Түрээслээд өмчлөх” гэсэн хоёр төрлийг хөгжүүлэхээр тусгажээ.

-Энгийн түрээсийн орон сууцанд зөвхөн түрээслэн амьдрах хүсэлтэй иргэдийг хамруулна. Харин түрээслээд өмчлөх нь тухайн орон сууцыг тодорхой хугацаанд түрээсэлж байгаад цаашид өөрийн болгож өмчилж авах иргэдэд зориулагдана.

-Түрээслээд өмчлөх иргэд сар бүр түрээсийн мөнгийг нийслэлд төлсөөр урьдчилгаа бүрдэнгүүт ипотекийн зээлд хамрагдаж болно. Эсвэл 15 жилийн хугацаанд сар бүр түрээсийн мөнгөө төлсөөр өөрийн болгож болно.

НОСК-иас хэрэгжүүлэх "Нийслэлийн түрээсийн орон сууц" болон бусад төсөл хөтөлбөрүүдийн дагалдах журмууд одоогоор батлагдаагүй байна. 

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол