ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР М.КВ НЬ 7000-8000 ТӨГРӨГ БАЙХ БОЛОМЖТОЙ

Уншсан тоо: 2843
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 22

Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд 20 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлнэ гэж тусгасан бөгөөд одоогоор 1512 айлын орон сууц уг санд шилжээд байгаа юм.

Орон сууц хэрэгцээтэй ч ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй айл өрх олон байгаа өнөөгийн нөхцөлд түрээслээд өмчилдөг орон сууцны санхүүжилтийн шинэ схемийг бий болгохоор тооцоо судалгаа, ТЭЗҮ хийгдэж байна.

Энэ хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх төслүүдтэй уялдуулахаар төлөвлөж байгаа аж. ТОСК-ийн зүгээс хэрэгжүүлэх төслүүд нь “Буянт-Ухаа-2” хорооллын 2-р ээлж, “Буянт-Ухаа-3“, “Эко Яармаг” зэрэг хорооллууд байх бол НОСК-ийн зүгээс СХД-ийн Ханын Материалын Комбинат орчимд түрээсийн орон сууцны хороолол төлөвлөжээ.

Түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцны түрээсийн төлбөр сард м.кв тутамд 7000-8000 төгрөг буюу талбайн хэмжээнээс хамаараад 200-450 мянган төгрөг байх тохиолдолд дээрхи хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэж тооцсон байна.

Журмын хүрээнд эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуу гэр бүл, төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг тогтмол орлоготой иргэд зэрэг зорилтот бүлгийг хамруулах аж.

Өнгөрсөн жил түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулснаар сугалаагаар биш, эрэмбэлэх зарчмаар шалгаруулалтыг явуулдаг болсон юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гэхэд ажилласан жилээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр, залуу гэр бүлүүд хүүхдийн тоогоор гэх зэргээр эрэмбэлэгдэнэ гэсэн үг.

Энэ онд “Буянт-Ухаа-2” хорооллын 18 блок буюу 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Эрдэнэт, Дундговь аймгуудад бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх бол шинээр 11 аймагт тус бүр 60 айлын орон сууц барьж эхлэхээр төлөвлөсөн байна.

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хан-Уул дүүрэг, Зайсан

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол