Б.ЭРДЭНЭБАТ: "ЭНЭ ОНЫ 10-Р САР ГЭХЭД ХЯМД ҮНЭТЭЙ, 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ ЧАДНА"

Уншсан тоо: 2360
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 07

Улаанбаатар хотын барилга байгууламжийн 80 хувийг бүтээн  байгуулсан “Байшин Үйлдвэрлэх Комбинат”-ийг 1994 онд “Эрэл” групп  дуудлагаар худалдаж авсан байдаг.

Тус групп сүүлийн жилүүдэд ХБНГУ-ын сүүлийн үеийн технологиор үйлдвэрээ шинэчлэн 2017 оны 12-р сард ашиглалтанд оруулаад байна.

Үйлдвэрийн бүтээгдэхүүний гол түүхий эдээр уулын дайрга, элсийг ашигладаг аж. Нэг удаа дүүргэхэд үйлдвэрийг гурван сарын турш 24 цагаар тасралтгүй хангах боломжтой.

“БҮК-1”-ийн  төмөр бетон хийц, эдлэл нь байгаль орчинд хоргүй материалтай, гал болон газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өндөр даацтай бөгөөд гөлгөр гадаргуу бүхий будаж болдог хана, тааз, барилгын фасадыг ханын хавтантай нь хамт үйлдвэрлэдгээрээ давуу талтай.

Хамгийн сүүлийн шинэ технологи бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулсан “Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат гэр хорооллыг орон сууцжуулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа хотын даргад уламжилсан юм.

Газар чөлөөлөлт хийх нь цаг хугацаа шаардагдсан, маш хүнд ажил тул эхний ээлжинд 4-5 га хоосон газар өгөхийг нийслэлээс хүсч байгаа аж.

“Эрэл” группын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч байсан ч өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт эхлээгүй нь хотын төвийн бүсийн гэр хорооллын айлууд газраа өндөр үнэлж, тохиролцохгүй байсантай холбоотой бололтой. "Газар чөлөөлөлт маш хүнд" гэж тэрээр дахин дахин тодотгож байсан юм.

“Хэрэв хоосон газар өгвөл 1000 айлын орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засаг захиргааны барилгатай нь цогцоор шийдэж барина. Тэнд 16-18 хувь нь барилгажиж, 80 гаруй хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөнө. Ингээд гэр хорооллын 1000 айлд орон сууцаа санал болгоод тэдгээр иргэдийн чөлөөлсөн газар дээр дахиад орон сууцны хороолол барих замаар гэр хорооллыг орон сууцжуулж болно. Бодитой ажлыг  иргэд дэмжинэ. Харин яриад л байвал хэдэн ч жил ярьсан хэвээр, өнөөгийн нөхцөл байдал улам л дордоно” гэж Б.Эрдэнэбат захирал ярьж байна.

Үйлдвэр нь барилга барих хугацааг жилээр биш сараар, өдрөөр хэмжих боломж бүрдүүлсэн учраас тэрээр ийм бардам ярьж байгаа бололтой.

100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барина гэхээр, цаг хугацааг хэмнэж орон сууцны хорооллыг богино хугацаанд ашиглалтанд оруулан гэр хорооллын айлуудыг оруулах боломжтой санагдаж байна.

“Засгийн Газраас надад үүрэг өгөг л дээ. Би хугацаа заагаад амлалт өгье. Тэр хугацаанд үүргээ биелүүлж чадахгүй бол би өөрөө хариуцлагаа хүлээе. Газар өгөөд, дэд бүтцийг улс хариуцаад хийгээд явбал, би энэ оны 10-р сар гэхэд 1000 айлын орон сууцны хорооллыг иж бүрнээр нь барина. Иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, ингэхийн тулд хурдан хугацаанд барилга барьдаг технологийг ашиглах нь гэр хорооллыг орон сууцжуулахад гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ технологиор баригдсан орон сууцны м.кв-ын үнэ 1,2 сая төгрөг, түүнээс ч доош  болж буурна” гэж тэрээр ярьсан юм.

Яг ийм үйлдвэр шинээр барина гэвэл 250-300 сая доллар шаардагдах аж. Харин тус үйлдвэр 140 сая долларын үнэтэй юм байна. Учир нь хуучин үйлдвэрийн барилга, дэд бүтэц, төмөр зам, цахилгаан, дулаан, шугам сүлжээ нь бэлэн байсан учраас ингэж хямд тусчээ.

Ямартай ч тус групптэй хамтран ажиллах санамж бичигт Нийслэлийн Засаг Дарга С.Батболд гарын үсэг зурсан.

Б.Эрдэнэбат захирлын хүсээд байгаа хоосон газрыг  нийслэлээс олгоод, дэд бүтцийг нь улсаас шийдээд өгвөл, зургаахан сарын хугацаанд 1000 айлын орон сууц барьж, гэр хорооллын иргэдийг оруулаад тэдний амьдарч байсан газрыг чөлөөлөх замаар бүтээн байгуулалтаа хийгээд явчих боломж харагдаж  байна.

"Нийлүүлэлт их байхад шинээр орон сууц барьж байхаар төр компаниудаас орон сууцыг нь худалдан авч иргэдэд нийлүүлж болно шүү дээ гэж ярьдаг. Энэ гаргалгааг бодоогүй биш бодож үзсэн ч хувийн хэвшлийнхэн орон сууцныхаа үнийг буулгах боломжгүй гэдгээ илэрхийлсэн" гэж холбогдох албаныхан ярьж байсан.

Тиймээс бага, дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг гэр хороололд барьж айл өрхүүдийг оруулан, дараагийн хорооллуудыг богино хугацаанд барих шаардлагатай болж байна.

                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол