А.СҮХБАТ: "УЛААНБААТАР ҮНЭХЭЭР АЧААЛЛАА ДААХАА БАЙСАН. ДАГУУЛ ХОТ, ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ"

Уншсан тоо: 1093
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 08

Нийслэлд дэд төвүүд байгуулж, 10.000 айлын орлогод нийцсэн орон сууц болон түрээсийн орон сууц олноор нь барих талаар нийслэлийн удирдлагууд ярьж байгаа. 

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбатын хувьд, дагуул хотууд байгуулж, тэнд хямд үнэтэй орон сууц олноор нь барьж, ажлын байр бий болгон, төвлөрлийг сааруулахгүй бол Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн, цэвэр усны нөөцийн хомсдолд орох дөхсөн зэргээс болж  ачааллаа дийлэхгүй болсныг анхааруулж байна.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:

"Нийслэлээс хэрэгжүүлэх "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд 5 га газарт 1006 айлын түрээсийн орон сууц барих ажлыг энэ хавар эхлүүлнэ. Энэ орон сууцанд орсон иргэдэд түрээслэнгээ өмчилж авах боломжийг олгоно. Төсөл хэрэгжүүлэгч нь НОСК. Санхүүжүүлэгч нь БНХАУ-ын Хөгжлийн Банк. Төслийн нийт санхүүжилт 25 сая ам.доллар. Энд 9, 12 болон нам давхрын орон сууц барихаар төлөвлөсөн.

Мөн Азийн Хөгжлийн Банкны 498 сая долларын зээлийг саяхан УИХ-аар баталсан. Үүний 80 сая долларыг түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууцанд зарцуулахаар баталлаа. Эдгээр орон сууц Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд баригдана.

Ер нь дэд төвүүдэд нийтдээ 544 сая долларын төсөвт өртөгтэй 10.000 айлын орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжих юм. 10.000 айлын орон сууцны 55 хувь нь орлогод нийцсэн, 15 хувь нь түрээсийн, 30 хувь нь зах зээлийн үнэтэй орон сууц байна".

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

“Нийслэлийг барилгажуулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг бодлого, судалгаатайгаар  хийхгүй бол хөрсний бохирдол, цэвэр усны асуудал аюулын харанга дэлдэж байгаа шүү дээ. Дагуул хот, шинэ суурьшлын бүсийн тухай салбарын яам, нийслэлийн удирдлагууд байнга ярих хэрэгтэй байна. Нийслэлийн цэвэр усны нөөц хомсдоод эхэлсэн, цэвэрлэх байгууламж аль хэдийн ачааллаа даахаа байсан, агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн ийм байгаа нөхцөлд түрээсийн байр, янз бүрийн хангамж нэмээд байх нь хэр зохистой вэ? Хотод түрээсийн байр, халамж нэмэгдээд ирэхээр хөдөөнийхөн хотод орж ирээд л суурьшчихна. Сайн муугаа эртхэн ярьж байхгүй бол сүүлд нь, ийм байсан байжээ гэсэн хариулт өгөх үү. Улаанбаатар хот үнэхээр ачааллаа даахаа байсан. Тэгэхээр дагуул хотыг заавал бий болгож, төвлөрлийг сааруулах хэрэгтэй”.

                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол