139 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАЛАА

Уншсан тоо: 760
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 10

"МИК ОССК” ХХК-ийн охин компани болох “МИК АКТИВ-АРВАН ДӨРӨВ ТЗК” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон.

Зохицуулагч байгууллагын зөвшөөрлийн дагуу “МИК АКТИВ-АРВАН ДӨРӨВ ТЗК” ХХК 139 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг гаргалаа.

2296 зээлдэгчийн орон сууцны зээлээр баталгаажсан 139 тэрбум төгрөгийн үнэ бүхий тус үнэт цаасны 90 хувь нь жилийн 4.5 хувийн хүүтэй давуу эрхтэй, 10 хувь нь жилийн 10.5 хувийн хүүтэй энгийн баталгаат үнэт цаас юм.

МИК-ээс ипотекийн зээлээр баталгаажсан бонд буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг ийнхүү гаргаснаар энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх, санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр зээл хүсэж буй дараагийн иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломж бүрддэг.

Өөрөөр хэлбэл банкуудын олгосон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг МИК багцлан худалдан авч, эх үүсвэрээр хангаснаар банкуудын зүгээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломжийг дараагийн иргэдэд нээж байгаа гэсэн үг.

8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

2017 оны эцсийн байдлаар нийт ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 93.147 болсон бол 8 хувийн хүүтэй зээлд 68.970 иргэн хамрагджээ.

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол