ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛД ТОМ ХУВЬСАЛ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА УУ, ХОТЫН ДАРГАА...

Уншсан тоо: 1304
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 23

“Нийслэлийн барилга орон сууцны чиглэлд энэ жил сэргэлт гарна”. Хотын дарга С.Батболдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага ийм гарчигтай. 

Барилга орон сууцны чиглэл гэж яг юуг хэлээд байгаа юм бол...Нэр томъёоны хувьд жаахан тиймэрхүү л санагдав. 

Ярилцлагыг уншлаа. “Засгийн Газрын зүгээс ипотекийн зээлийг дахин сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа учраас нийслэлд барилга, орон сууцны чиглэлд энэ онд сэргэлт ажиглагдах байх” гэж тэрээр ярьжээ.

Энэ онд ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг л зарцуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн онд ипотекийн зээлд 400 орчим тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ийм байхад юун сэргэлт ажиглагдах...

Хотын даргын өөдрөг бодол, хүлээлтийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ бодит байдал нэг иймэрхүү.

С.Батболд дарга цааш нь:

“Азийн Хөгжлийн Банкны зээлээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барихаар болж байна. Ирэх оны нэгдүгээр сараас төсөл хэрэгжээд явна. Тэгвэл орон сууцны зах зээлд том хувьсал өөрчлөлт гарна гэж харж байгаа. БҮК ашиглалтанд орсноор өртөг багатай барилгыг өвөл зунгүй үйлдвэрлэх боломжтой болж байна. Бид энэ зун туршилтын байдлаар эхний ээлжинд хаана ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ ярьж байна” гэжээ.

Олон тооны барилга байшин үйлдвэрлэнэ л гэж яриад байдаг. Үйлдвэрлэчихээд иргэддээ зүгээр өгчихдөг бол ингэж ярьж болохсон. Харамсалтай нь хэзээ ч тийм юм болохгүй шүү дээ.

Улаанбаатар хотод орон сууц хэрэгцээтэй 252 мянган өрхийн 13,5 хувь нь л урьдчилгаа төлж орон сууц худалдан авах, банкны шалгуур хангах боломжтой байгаа. Үлдсэн 220 мянган айл нь шууд л зорилтот бүлэгт багтаж байна гэсэн үг. Бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт цөөхөн, цаашлаад энэ онд 4000 орчим хүнд л ипотекийн зээл олгох боломжтой байхад, олон мянган айлын орон сууц нэмж барьснаар энэ зах зээлд том хувьсал өөрчлөлт гарах нь юу л бол...

Нийслэлээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил бүрийг шүүмжлэхийг бодсонгүй. Нийслэлийн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр аль өмнөх удирдлагын үед гараад яригдаад ирсэн асуудал. Одоо ажилтайгаа танилцаж дууссан бол хэрэгжүүлэх шат руугаа хурдан ормоор байна.

   
НЗД БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД:

-“Засгийн Газрын зүгээс ипотекийн зээлийг дахин сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа учраас нийслэлд барилга, орон сууцны чиглэлд энэ онд сэргэлт ажиглагдах байх”.

-“Азийн Хөгжлийн Банкны зээлээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барихаар болж байна. Ирэх оны нэгдүгээр сараас төсөл хэрэгжээд явна. Тэгвэл орон сууцны зах зээлд том хувьсал өөрчлөлт гарна гэж харж байгаа. БҮК ашиглалтанд орсноор өртөг багатай барилгыг өвөл зунгүй үйлдвэрлэх боломжтой болж байна".

-“Миний Засаг Даргаар ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн үлдэцтэй ажлын нэг нь “Сервис Центр” төсөл байх болно”.


1000 айлын түрээсийн орон сууцыг Ханын Материалын Комбинат орчимд барьж, уг хотхонд  иргэд зөвхөн түрээслэх, түрээсэлж байгаад өмчлөх гэсэн сонголттойгоор амьдарч болно гэж байгаа нь сайн мэдээ.

Ипотекийн зээлийн шалгуур хангах иргэдийн тоо цөөхөн, орон сууц хэрэгцээтэй өрхийн дийлэнхи нь зорилтот бүлэгт багтаж байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн зөв хувилбар нь түрээслээд өмчлөх.

Гэхдээ түрээсийн байранд амьдрах иргэд тогтмол орлоготой байх шаардлагатай. Тогтмол орлоготой ч урьдчилгаагаа хуримтлуулж амжаагүй гэр бүлүүд ийм байранд амьдраад болчихно. 

Гэтэл ажилгүй, орлогогүй айл өрх, иргэд зөндөө. Тэднийг ажлын байраар хангаж, тогтмол орлоготой болгож, ядахнаа түрээсийн байранд амьдрах боломжийг нь бүрдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудаа дэмжих, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх талаар хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байна.

“Миний Засаг Даргаар ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн үлдэцтэй ажлын нэг нь “Сервис Центр” төсөл байх болно” гэж С.Батболд дарга ярьсан байна билээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн Газрын үед хэрэгжүүлж эхлэхээр болж, иргэдийн бүлгийн түрүүч нь зээл авахад бэлэн болоод байсан “Сайн хашаа” хөтөлбөрийн нэрийг ингэж хувиргасан хэрэг л дээ. Хэн санаачилсан, ямар нэртэй байсан нь ч дүүрч. Харин иргэдэд шууд үр дүнгээ өгөхгүйц ажил болгож, хийсэн шиг хийх хэрэгтэй байна.

“Төвийн дулаан очих боломжгүй бүсэд байгаа 200-300 өрх нэгдэж хүсэлтээ гаргах юм бол бид “Сервис Центр” байгуулаад өгнө. Тэдний хүсэлтээр төв шугам татаж өгөхөд, гэр гэр рүүгээ орсон холболтоо иргэд өөрсдөө хариуцна. Байр сууцаа өөрсдөө маш сайн дулаална. Ашиглалтын зардлаа өөрсдөө хариуцна гэсэн гарын үсгээ зурсан байх ёстой” гэж хотын дарга маань хэлээд байгаа.

Сэтгүүлч миний бие дээр дурдсан төсөл хөтөлбөрүүд болон “Сервис Центр”-ийн тухай олон удаа мэдээ, нийтлэл бичсэн учраас анх удаа сонсож байгаа сонин содон зүйл биш. Айлуудын хашаа, гэр рүүгээ орсон холболтыг нь нийслэлээс хийгээд өгье гэсэн саналтай дарга нар байсан. Харин хотын даргын хувьд айлууд өөрсдөө хариуцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Ямартай ч энэ жилийн хувьд, түүний нэрийн хуудас болж үлдэх  “Сервис Центр” төслөөс  гурван ширхэг дэд бүтцийн төвийн ажил эхэлж, эхнийх нь энэ оны сүүлчээр ашиглалтанд орох бололтой.

Ипотекийн зээлийн хөтөлбөр зарим хүний орон байрны нөхцлийг сайжруулсан болохоос биш гэр хорооллын иргэд цөөхөн хамрагдсан  гэж өдгөө шүүмжилж байна. Гэтэл угтаа урьдчилгаа төлбөргүй, байгаа нэг нь банкны өндөр шалгуур хангахгүйн улмаас л гэр хорооллын иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй. 

Ипотекийн зээлийн хүртээмж муу, худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт цөөхөн байгаа нөхцөлд эхний ээлжинд төвийн бүсдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэд газар, хашаа байшингаа орон сууцаар шууд солих боломжийг нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцны хангамжийг сайжруулж, цаашдаа өмчилдөг хувилбарыг хэрэгжүүлэх, иргэдээ ажил орлоготой болгох хэрэгтэй байна.

                                                                                                                                                                                          П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол