"НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Уншсан тоо: 1009
Нийтлэгдсэн: 2018 оны 02 сарын 27

Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанаар   "Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг хэлэлцэж байна.  

Уг хөтөлбөрийн зорилт, зорилго, хүрэх үр дүнгийн талаар  Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа. 

2017 оны жилийн эцсийн байдлаар  Улаанбаатар хотод  380 гаруй мянган өрх  амьдарч байгаагаас  43 хувь буюу 164 мянган  айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн  57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм.  Өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амын  60 хувь нь   инженерийн дэд  бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа  нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  24 байршилд хэрэгжиж байгаа  16.109 нэгж талбарын 75 хэсэгчилсэн талбайг хамруулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөр нийтдээ  70 гаруй мянган  айлын  орон сууц ашиглалтанд орох  байснаас  5 мянган айлын орон сууц ашиглалтанд орсон байна. Тиймээс зөв зохион байгуулалттай дахин төлөвлөн барилгажуулах, шинэчлэх, аргачлал үйл ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага бий” гэж  тэрээр танилцуулгадаа дурдлаа.

.

 "Улаанбаатар хотын хэмжээнд  1965-2000 онд ашиглалтанд орсон  14 хороололд баригдсан  угсармал орон сууцны  1077  блок барилгад нийслэлийн хүн амын  20 хувь буюу  45 мянган өрх амьдарч байна.  Дээрхи орон сууцнуудын  дулаан, техникийн  шинэчлэлийн ажил хийгдэхгүй удааширсанаас 10 жилийн дараа насжилт хэтэрсэн барилгын тоо  3.5 дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Үүний уршгаар   дулааны  станцуудын ачаалал нэмэгдэн,  барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм. 

Тиймээс  орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хурдан хугацаанд , бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд хотын инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, өргөтгөх,  хөгжлийн шинэ түвшинд гаргах  цогц арга хэмжээг авахад энэхүү хөтөлбөр чиглэж байна.  Хөтөлбөр нь 9 зорилт бүхий  5 бүлэгтэй.

Бага , дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулна. Түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, иргэдийг чанартай түрээсийн орон сууцаар хангах болон шинэ суурьшил ,  хороолол байгуулах боломжтой байршлуудад  эхний ээлжийн суурь судалгааг явуулж, техник эдийн  засгийн  үндэслэл , зураг төслийг боловсруулан батлуулна. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Нээлттэй дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх замаар иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй  нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулсанаар иргэд чанартай орон сууцаар хангагдан, хотын өнгө үзэмж сайжирна.  Угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, гадна фасад , дээврийн засвар үйлчилгээ, лифтны ашиглалтыг сайжруулахад орчин үеийн дэвшилтэт  технологийг нэвтрүүлэх зэрэг зорилт тусгалаа. Хөтөлбөрийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол