ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ БОДЛОГООР 7000 ГАРУЙ ӨРХИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА

Уншсан тоо: 2513
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 23

Орон сууц хэрэгцээтэй ч, урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, арилжааны банкны шалгуур хангахгүй иргэд олон байгаа нөхцөлд тэднийг хэрхэн орон сууцжуулах вэ?

Ямартай ч, нийслэлээс иргэдийг орон сууцжуулах цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. 

Орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууц нь өнөөгийн нөхцөлд хамгийн зөв шийдэл бөгөөд төлөвлөсөн ажлууд хэрэгжих юм бол, зорилтот бүлгийн олон айл өрх тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар нийслэлийн удирдлагууд ингэж ярьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

-"Улаанбаатар хотын 164 мянган өрх орон сууцанд, 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 400 гаруй өрх орон сууцгүй болж хохирсон. Үүнээс 200 айлыг түрээсийн орон сууцанд хамруулаад байгаа. Харин үлдсэн 182 айлыг энэ онд ашиглалтанд орох 232 орон сууцанд оруулна.

Мөн НОСК-ийн түрээсийн орон сууцны бодлогыг дэмжиж 10 мянган айлын орон сууцны II хөтөлбөр хэрэгжихээр болсон. Хөрөнгө оруулалтын 20 хувийг "Ногоон зээл"-ийн сангаас, 80 хувийг Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Нийт орон сууцны 70 хувь нь дундаж орлоготой иргэдэд зориулсан 40-60 метр.кв талбайтай байна. 20 хувь нь арилжааны шинжтэй байх бол үлдсэн 10 хувь нь тохилог хаус байхаар төлөвлөсөн".

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:

-"Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр" нь есөн зорилт бүхий таван бүлэгтэй. Уг хөтөлбөрийн хүрээнд орлогод нийцсэн орон сууцны бодлогоор 7740 өрхийг орон сууцжуулж, хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын 2 тэрбум юанийн санхүүжилтээс гаргана. Дулаан хангамжийг газрын гүний дулаан, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэхээр төлөвлөсөн.

Дарь-Эх, Гачуурт, Баянхошуу, Толгойтод дөрвөн усан сан барина. Мөн 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцны 88-ынх нь дулаан алдалтыг зоорийн давхраас дээвэр хүртэл бүхэлд нь шийднэ".

Орлогод нийцсэн орон сууцны бодлого хэрэгжүүлж, 7740 өрхийг орон сууцжуулахаар төлөвлөсөн талаар дээр дурдсан. Орлогод нийцсэн орон сууцанд гэр хороололд амьдардаг, эсвэл анх удаа орон сууцанд орох гэж байгаа иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Арилжааны банк шиг өндөр шалгуур тавихгүй хамгийн гол нь  тухайн иргэний орлого тодорхой байх шаардлагатай бөгөөд үнийн хувьд дунджаар 52-60 сая орчим байх аж. 

                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол