13966 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН БОЛОН ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Уншсан тоо: 1031
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 05

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” БНСУ-ын “Сөүлийн Орон Сууцны Корпораци”-тай “Гэр хорооллын  дахин төлөвлөлт, орон сууцжуулах, орон сууцны хөтөлбөрт хамтран оролцож загвар төсөл боловсруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэхтэй холбоотой судалгааны ажлыг  зохион байгуулах” хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Энэхүү судалгааны ажилд Сөүл хотын захиргаа, “Сөүлийн Орон Сууцны Корпораци”-иас 200 сая вонны дэмжлэг үзүүлжээ.

"Сөүлийн Орон Сууцны Корпораци"-ийн хувьд газар шинэчлэн зохион байгуулах, суурьшлын бүс, шинэ хотын бүтээн байгуулалт, хямд өртөгтэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн чиглэлээр дахин төлөвлөлт хийхийн зэрэгцээ түрээсийн орон сууцны чиглэлээр тусгай бодлого боловсруулан ажилладаг аж.

Сөүл хотын нийт орон сууцны 8 хувийг түрээсийн орон сууц эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд 105,770 айлын түрээсийн болон халамжийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг хийж 240,000 өрхийг орон сууцанд хамруулсан байна.

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-д ТЭЗҮ болон зураг төсөл нь бэлэн болсон түрээсийн орон сууцны чиглэлээр хэрэгжүүлэх 4 томоохон төсөл хүлээгдэж байгаа бөгөөд цаашид “Сөүлийн Орон Сууцны Корпораци”-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж доорхи төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах саналыг хүргүүлжээ.

Үүнд:

 -Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчим 5 га газарт 1006 айлын орон сууц,

 -Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 10 га газар 2000 айлын орон сууц,

-Хан–Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчим 2,3 га газарт 960 айлын орон сууц,

 -Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчим 129 га газарт 5325 – 10000 айлын орон сууцны төсөл багтаж байна.

Эдгээр төслүүд амжилттай хэрэгжвэл нийслэлд 13.966 айлын түрээсийн болон орлогод нийцсэн орон сууц баригдах аж.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол