ЯАРМАГТ БАРИГДАХ ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙРНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРХЭН БОСГОХ ВЭ?

Уншсан тоо: 1065
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 09

Э.Бат-Үүл даргын үед хотын захиргааг Ханын Материал руу нүүлгэхээр болж, 2013 оны 6-р сард тухайн газарт шав тавьж байв. 

Хуучнаар Ханын Материалын Комбинатын хашаанд, 9 га газарт төлөвлөгдсөн хотын захиргааны шинэ төвийн барилгын ажлыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар гүйцэтгүүлэхээр болж байсан ч гэрээ нь хүчингүй болсон.

Харин одоо, шинэ төв барихаар шав тавьж байсан газар буюу Ханын Материалын Комбинатын хашаанд бага дунд орлоготой иргэдэд зориулсан 1006 айлын орон сууц барихаар болж,  хотын захиргааг  Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасныг Засгийн Газар дэмжээд байна. 

Яармагт хотын захиргааны шинэ байр баригдвал НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, 33 агентлаг тийшээ нүүнэ гэсэн үг.

Одоо ашиглагдаж байгаа нийслэлийн үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах, бартердах замаар шинэ барилгын хөрөнгийн эх үүсвэрийг бий болгохоор яригдаж байгаа аж.

"Бусад орны жишгээс харахад хотын захиргаа нь зах руугаа нүүж, шинэ дэд төв үүсгэх замаар төвлөрөл, асуудлаас гарсан туршлага байдаг. 2019 оны 7-р сарын эхээр Яармагт шинэ оффисдоо орсон байхаар төлөвлөсөн" гэж хотын дарга ярьж байна.

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

Park villa

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол