ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЯНЫГ ДАХИН ЭХЛҮҮЛЛЭЭ

Уншсан тоо: 774
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 07

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Газрын Албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг 3 дугаар сарын 1-нээс дахин эхлүүлжээ.

Энэ удаагийн аян “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах аж.

Аяны хүрээнд 13.463 нэгж талбарыг газар дээр нь үзэж, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.

Д/д
Дүүргийн нэр
Гэр хорооллын суурьшлын бүс бүхий хорооны тоо
Газар өмчлөх боломжтой 
нэгж талбарын тоо
 1
Баянгол
    8
212
 2
Баянзүрх
     17
  5729
 3
Сүхбаатар
    7
 323
 4
Сонгинохайрхан
    17
  579
 5
Чингэлтэй
    13
    4852
 6
Хан-Уул
    11
  126
 7
Багануур
    5
   221
 8
Баганхангай
    2
   135
 9
Налайх
    7
   1286
               Нийт дүн
   13463


                                                                                                                                                                      П.Болор

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол