ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ХҮРЭЭНД 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ДААТГУУЛАГЧДАД ОЛГОЖЭЭ

Уншсан тоо: 683
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 12

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-иас “Ипотекийн зээлийн даатгал”-ын асуудлаар дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монголын Банкны Холбоо, арилжааны 11 банк, Монголын Даатгагчдын Холбоо, даатгалын 16 компанийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон юм.

МИК-ийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил:

"Уулзалт ярилцлагын зорилго нь, ипотекийн зээлийн даатгалыг урт хугацаат даатгалын бүтээгдэхүүний хэлбэрт шилжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдвэл санал, зөвлөмж боловсруулан улмаар төрийн болон зохицуулагч байгууллагад нэгтгэн хүргүүлэхэд чиглэсэн. Мөн ипотекийн зээлийн даатгалын сунгалтыг тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай аргачлал, шийдлийг олох, даатгалын эрсдэлийн хүрээг тэлэх, улмаар нөхөн төлбөр олгогдохгүй байгаа асуудал, нөхөн төлбөр олгоход хүндрэлтэй асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрч ярилцах болно”.

Монголын Банкны Холбооны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Мөнхдэлгэр:

"Даатгалыг банкууд зээлийн эрсдэл талаас нь бодлогын хувьд дэмждэг. Гэвч зээлдэгчид үүсч буй ачаалал, банкуудад ирж буй гомдол, саналыг бууруулах зорилгоор урьдчилгаа төлбөрт барьцаалж буй орон сууцыг даатгуулах сонголтыг зээлдэгчдэд нээлттэй үлдээх саналыг Монголын Банкны Холбооноос Засгийн Газарт хүргүүлсэн. Даатгалын компаниудын зүгээс үйлчилгээний чанар, хурдаа нэмэгдүүлэх, харин банкны тухайд даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх боломжийг бүрдүүлэх нь чухал. Тухайлбал ХХБ, Хасбанк ипотекийн зээлийн даатгалыг ийм арга замаар хийлгэж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Бусад банкууд ч мөн ийм байдлаар даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой".


Уулзалтын үеэр, даатгалын хамгаалалтын талаар зээлдэгчдэд бүрэн мэдээлэл өгөх, даатгалын ач холбогдлыг сурталчлах, орон сууцны зээлийн төлбөр болон орон сууцны зээлийн даатгалын хураамжийн төлбөрийг Хувь Хүний Орлогын Албан Татвар  тооцох сууриас хасах зэрэг саналууд гарч байлаа.

“Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын хүрээнд ипотекийн даатгалыг хийх, өөрөөр хэлбэл насны бүлгээр тооцоолж даатгуулагчийн хураамж тооцоологдох нь зүйтэй” хэмээн Монголын Даатгагчдын Холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал ярьсан.

Мөн даатгалын хураамж, гэрээний сунгалтыг хугацаанд нь хийгддэг болгох, зээлийн сарын төлөлтөнд даатгалын хураамжийг тооцож оруулах, өөрөөр хэлбэл эхний жил хураамжийг бүтнээр нь тооцон авч, дараа жилээс хураамжийг хуримтлал үүсгэх хэлбэрээр зээлдэгчдийн дансанд байршуулаад жилийн эцэст таталт хийх аргыг ашиглах шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд дурдаж байлаа.

Түүнчлэн МИК-д зарагдсан зээлийн даатгалын сунгалтууд хийгдэхгүй байгаа тохиолдолд зээлийн хүүг энгийн хүүнд шилжүүлэхээр холбогдох журам, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, үүрэг гүйцэтгэгдэхгүй байгаа бол МИК-ээс гэрээг цуцлуулах боломж байдаг эсэх, байдаг бол хэрэгжүүлэх тухай яригдсан юм.

Өнөөдрийн байдлаар Монголын Ипотекийн Корпораци үндсэн болон хамтран зээлдэгчийн тоо нь 127.940 иргэний 65.156 зээлийг үнэт цаасжуулжээ.Энэ нь нийт ипотекийн зээлийн 60 хувийг үнэт цаасжуулсан гэсэн үг.

"Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны багцын 50 хувь нь даатгалтай байна. Үлдэж байгаа 50 хувийг даатгуулахгүй бол тэр хэрээр аль аль талдаа эрсдэл үүсэж байна. Иймд оролцогч талууд даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд байр сууриа нэгтгэх үүднээс уулзалт зохион байгуулж байна" гэж МИК-ийн хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнэ онцолж байсан юм.

Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэн таван жилийн хугацаанд 1,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдад олгосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол