НИСЭХИЙН 34, 35-р БАЙРУУДЫГ ШИНЭЧИЛЖ ӨГӨХ АМЛАЛТАНДАА ХҮРЭЭРЭЙ, Б.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮН ЭЭ!

Уншсан тоо: 490
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 26

"Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн 34, 35 дугаар байруудыг нурааж дахин төлөвлөлтөд хамруулна" гэж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийнхоо сонгогчидтой уулзах үеэрээ хэлсэн байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин барилгажуулах төслийг нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж хэрэгжүүлэх болсноос хойш 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах тухай Нийслэлийн Засаг Даргын 10 удаагийн захирамж гараад байгаа юм.

Захирамж гарсан 131 барилгын тоонд дээр дурдсан Нисэхийн 34, 35-р байрууд багтсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд гурван удаагийн тендер зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй.

Хотын төвөөс зайдуу байршилтай Нисэхийн хуучин орон сууцнууд байтугай, хэдэн жилийн өмнө барилгын компаниуд булаацалдаж хэл ам хийдэг байсан “Нэхмэлийн шар”-ын зарим байран дээр ч хүсэлтээ ирүүлэх компани байхгүй болоод байгаа юм.

Учир нь, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд хүндрэлтэйн улмаас хуучин орон сууцыг буулгах, оршин суугчдад түр амьдрах байрны түрээсийн төлбөр өгөх, шинэ төслөө хэрэгжүүлэх гээд их хэмжээний хөрөнгө гаргах боломжгүй байна.

Гадна дотноос зээл аваад төслөө хэрэгжүүллээ гэхэд орон сууцаа борлуулна гэдэг бүр асуудалтай. Ийм л нөхцөл байдлын улмаас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл рүү орох аж ахуйн нэгж олдохгүй болжээ.

1961 онд ашиглалтанд орсон Нисэхийн 34, 35-р байрны дээвэр цоорхой, халаалт муу, орц, хонгилын шат нь нурсан байдалтай байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл рүү аж ахуйн нэгжүүд орохгүй байгаа энэ үед, "Нисэхийн 34, 35-р байрыг нурааж дахин төлөвлөлтөд хамруулна" гэж удаа дараа, ам бардам амлалт өгсөн Б.Энх-Амгалан гишүүнд нэг бодол байгаа юм байлгүй дээ.

Тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Нэхмэлийн шар”-уудыг сонирхож, төсөл хөтөлбөр ярьж явсан нэгэн билээ. 

Хүн амьдрах нөхцөлгүй болсон, хэзээ мөдгүй нурж унахад бэлэн орон сууцанд амьдарч байгаа айл өрхүүдэд өгсөн амлалтаа биелүүлээрэй дээ, эрхэм гишүүнээ!

                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол