ТОСК-ИЙН ОРОН СУУЦНУУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДЛЭЭ

Уншсан тоо: 954
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 27

Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны зээлээр ТОСК-ийн барьж байсан орон сууцнуудыг тус банкинд шилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр: 

ТОСК хариуцан бариулж байсан зарим орон сууцыг Хөгжлийн Банк үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн Газраас гаргалаа. Улаанбаатар хотын “Буян-Ухаа-2” хороололд баригдаж байгаа есөн давхар, 18 блок барилга бүхий 972 айлын орон сууц, Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймагт барьж байгаа орон сууцыг өмнө нь Хөгжлийн Банкны санхүүжилтээр барьж байсан. Гэвч бүрэн дуусаагүй. ТОСК одоохондоо Хөгжлийн Банкнаас зээл аваад өөрөө үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Хөгжлийн Банкинд балансаар шилжүүлж дуусгахаар боллоо. Нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн Банкнаас гаргах юм. Эдгээр барилгыг энэ оны арван нэгдүгээр сард барьж дуусгана гэж төлөвлөсөн” гэлээ.


ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй :

Засгийн Газрын хуралдаанаар ТОСК-ийн дуусаагүй 1562 айлын орон сууцыг энэ оны арван нэгдүгээр сар гэхэд ашиглалтанд оруулах шийдвэр гаргалаа. Тус орон сууцны барилгын ажлыг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр үргэлжлүүлэхээр болоод байна. Барилгын ажил дөрөвдүгээр сарын эхээр эхлэх төлөвлөгөөтэй байна.

Улаанбаатар хотод нийт 972 барилгын ажил хийгдэж 60 хувийн гүйцэтгэлтэй бол үлдсэн нь хөдөө орон нутагт 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ипотекийн зээлийн зарчмын талаар Засгийн Газар эцэслэн шийдээгүй байна.

Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гүйцэтгэгч компаниуд хэвээрээ үлдэх үү?

- Гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хэвээрээ байх боломжтой. Өмнө нь ТОСК санхүү, хөрөнгө оруулалтын асуудлын улмаас цаг тухайд нь санхүүжилтийг олгож чаддаггүйн улмаас барилгын ажил зогссон байдалтай байсан.

- Тус барилгын ажлууд хэзээнээс хойш зогсонги байдалтай болсон бэ?

-2016 оноос хойш буюу 2 жилийн хугацаанд зогссон байсан. Үүний үндсэн шалтгаан нь ТОСК зээлийн өр, төлбөр ихтэй, нэмж зээл авах санхүүгийн боломжгүй учир тухайн гүйцэтгэгч компаниудыг санхүүжүүлэх боломжгүй болсон байсан.

- Эдгээр баригдаж буй барилгуудыг  түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж иргэдэд олгох уу? 

- Засгийн Газар энэ талаар эцэслэж шийдээгүй байна. Барилгын ажил дууссан цагт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад хуваарилалт хийх эсвэл түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах асуудлууд шийдэгдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол