АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ, БАЙШИНГАА ДУЛААЛАХАД ЗОРИУЛЖ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Уншсан тоо: 1455
Нийтлэгдсэн: 2018 оны 03 сарын 30

“Ногоон зээлийн сан” төслийг анх Монголын Банкны Холбооны дэргэдэх “Тогтвортой санхүүжилт” хөтөлбөрийн зүгээс санаачилж, Сангийн Яам, БОАЖЯ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, НЗДТГ хамтран ажиллаж байгаа юм.

Төслийг хэрэгжүүлж эхлэхийн тулд 3 жилийн туршид бэлтгэл ажлыг хийсэн бөгөөд нийгэмд тулгамдсан асуудлуудаас эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг нь сонгож авсан байна.

  • Гэр хорооллын айл өрхүүдэд байшингаа дулаалахад нь зориулж жилийн 12 хувийн хүүтэй зээл олгохоор төлөвлөжээ. Байшингаа дулаалсан тохиолдолд нэг айлын түлж байгаа нүүрсний хэмжээ 30-40 хувь буурна гэж тооцсон байна.
  • Мөн дэд бүтцэд холбогдсон эсэхээс үл хамааран, 25-40 сая төгрөгийн үнэтэй амины орон сууцны санхүүжилтийг найман хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатайгаар олгохоор судалж байна.
  • Байгууллага, үйлдвэр ахуйн газрууд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авахад мөн дээрхи зээлийг олгоно. Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авсан зээлээ эргээд эрчим хүчний зардлын хэмнэлтээсээ төлөх бүрэн боломжтой гэнэ.

Эхний удаад дээрхи гурван чиглэлээр зээл олгох бөгөөд цаашдаа ногоон бизнес, иргэдийн ногоон төслийг дэмжиж санхүүжилт татах боломжтой гэж үзжээ.

  • Дэлхийн “Ногоон уур амьсгалын сан”-гаас 30 сая доллар татах бөгөөд Засгийн Газар, банкуудын хамтарсан эх үүсвэрээс мөн 30 сая доллар нийт 60 орчим сая ам.доллараар ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцооны эхлэлийг тавина гэж төлөвлөсөн байна.
  • “Дэлхийн уур амьсгалын ногоон сан”-д энэ сардаа багтаан өргөдлөө өгснөөр 6-р сард захирлуудын зөвлөлийн хурлаар орж, оны сүүлчээр санхүүжилт нь орж ирэх аж.

Энэ удаагийн санхүүжилтийн хүрээнд 3000 орчим өрхөд амины орон сууцны зээл олгох бол байшингаа дулаалахад зориулсан зээлийг аль болохоор олон айлд хүргэхийг зорьж байгаа аж.

  • Ногоон зээл олгох тухай журам гараагүй байгаа учраас зээлийн дээд хэмжээ, шалгуур зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч яндангүй, эрчим хүчний хэмнэлттэй гэхчлэн утаагүй шийдлийг хангасан байх хэрэгтэй юм.

Ногоон санхүүжилтээр үлгэр жишээ болохуйц загвар олон улсад одоогоор байхгүй гэдгийг төслийнхөн онцолж байлаа.

                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол