ИРГЭД ГАЗРАА ХУВЬ НИЙЛҮҮЛЖ "ЭКО ХОТХОН" ТӨСӨЛД ОРОЛЦОНО

Уншсан тоо: 693
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 02

"Улаанбаатар  хотын орон сууц, дэд бүтцийг  хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг 9 зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

“Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн 6 дугаар зорилтод заасны дагуу иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах, ашиглалтыг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн 19-р хороонд  “Цайз газрын эзэмшигчдийн Эко хотхон” байгуулах 5 талт хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Уг санамж бичигт:

-“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар

-GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек

-“Эрэл ХХК-“ ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан

-“Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү

-"Цайз газрын эздийн Эко хотхон" хоршоо-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурлаа.  

Санамж бичигт оролцогч талуудын хувьд, GIZ Хотын Нэксус төсөл нь "Эко хотхон"-ы хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, ус, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөгөө өгөх ба иргэдийн бүлэгт  зөвлөх үйлчилгээ үзүүлж,  “ЭРЭЛ” ХХК нь өндөр чанарын эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны барилга угсралтын ажил, “Ариг банк” нь өрхийн санхүүгийн чадамжийг тодорхойлж төлбөрийн чадварт нийцсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулан санал болгох юм. 

Харин “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо” нь газраа хувь нийлүүлж төслийн бэлтгэл ажил болон хэрэгжилтэнд бүх талаар дэмжлэг үзүүлэн "Эко хотхон" төсөлд өөрийн хөрөнгөөр хувь нийлүүлэн оролцоно.

Төслийн байршилд 12 га газарт буюу 180 нэгж талбарт иргэд нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орж, газраа хувь нийлүүлэх зорилгоор “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо”-г байгуулсан юм. 

Иргэд өөрсдийн газраа хувь нийлүүлэх байдлаар амьдрах орчноо сайжруулахын тулд нэгдсэн зохион байгуулалтанд орж хүчин чармайлт гаргаж байгаа нь цаашид төсөл амжилттай хэрэгжих үндсэн суурь нөхцөл болж байна гэдгийг “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар онцоллоо.

Одоогоор тус төслийн ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажил явагдаж байгаа бөгөөд энэ оны 7 дугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорациас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол