БАГА ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТУРК УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Уншсан тоо: 292
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Туркийн Нийтийн Орон Сууцны Байгууллагатай, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Нийтийн Орон Сууцны Байгууллагын /“TOKI” / ерөнхийлөгч Эргүн Туран, зөвлөх Адил Чалишкан нар Төрийн Орон Сууцны Корпорацид зочилсон юм. 

Төрийн Орон Сууцны Корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй  ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх төслүүдийг зочдод танилцуулж, хоёр тал цаашид дээрхи төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI”-ийн Ерөнхийлөгч Эргүн Туран:

"Ах дүүгийн найрамдалт Монгол Улсад анх удаа айлчлан ирж байгаадаа баяртай байна. Бидний зүгээс танай байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллахыг хүсэж байгаа бөгөөд Монгол Улсад бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг хамтдаа хийхэд таатай байх болно. Турк улсад хэрэгжүүлж буй барилгын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, барилга угсралтын ажлыг улирлын хамаарлаас гаргах, барилга угсралтын хугацааг багасгах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой" гэлээ. 

Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI” нь 1984 онд байгуулагдсан бөгөөд 2003 он хүртэл 19 жилийн хугацаанд 40 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулж байсан бол 2003 оноос БНТУ-ын Ерөнхий Сайдын дэргэдэх байгууллага болсноор 15 жилийн хугацаанд 830 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулжээ.

                                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хан-Уул дүүрэг, Зайсан

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол