ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААГ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНЭЛГЭЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛНА

Уншсан тоо: 493
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 05

Энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдах газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134  га газрыг худалдана.

Барилга Хот Байгуулалтын сайдын 2018 оны 1-р сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу буюу анхны үнийг 2015 онд хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа энэ удаагийн дуудлага худалдаа онцлогтой юм.

Дуудлага худалдаагаар,  нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь  бэлэн газрыг худалдана.

Өөрөөр хэлбэл тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой байдгаараа давуу талтай гэж Нийслэлийн Газрын Албанаас мэдээллээ.

                                                            Дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 29 байршил:








д/д
Дүүрэг
Хороо
Газрын байршил

Газрын зориулалт
Хэмжээ
/га/


1
Баянзүрх        
11
Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол
3.46

2
Баянзүрх          
20
Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал
3.32

3
Хан-Уул
8
Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Үйлчилгээ
5.0

4
Хан-Уул
10
Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Амины сууцны хотхон
2.23

5
Хан-Уул
10
Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Конторын барилга
1.14

6
Хан-Уул
10
Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц
0.7

7
Хан-Уул
10
Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Худалдаа, үйлчилгээ
0.8

8
Хан-Уул
10
Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Үйлчилгээ
1.0

9
Хан-Уул
10
Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Худалдаа, үйлчилгээ
0.83

10
Хан-Уул
10
Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц
0.39

11

Хан-Уул
10
Морингийн гэр хорооллын урд

Орон сууц
4.0

12

Хан-Уул
10
Морингийн гэр хорооллын урд

Орон сууц
4.0

13
Хан-Уул
14
Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер
3.75

14
Сонгинохайрхан
21
Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн
8.03

15
Сонгинохайрхан
21
Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн
3.02

16
Сонгинохайрхан
32
Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц
0.105

17
Сонгинохайрхан
32
Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ
1.1

18
Сонгинохайрхан
32
Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ
1.1

19
Сонгинохайрхан
21
Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй
17.0

20
Сонгинохайрхан
21
Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал
32.0

21
Сонгинохайрхан
21
Бөөр толгойн өвөрт

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
7.0

22
Сонгинохайрхан
21
Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй
24.0

23
Налайх
5
Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл
1.0

24
Налайх
5
Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл
1.0

25
Налайх
5
Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл
1.0

26
Налайх
5
Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл
1.0

27
Налайх
5
Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл
1.0

28
Багахангай
1
Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл
5.0
29

Багахангай

2
Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ
1.0

НИЙТ
134.98


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол