ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧИЛЖ АВАХ ХУУЛИЙН ХУГАЦААГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ШИЙДНЭ

Уншсан тоо: 748
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 07

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг 2005 онд гурван жилээр, 2008, 2013 онд таван жилээр тус тус сунгаснаар 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох гэж байна.

Нийслэлийн Газрын Албанаас дээрхи хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлээд байгаа аж.

ГЗБГЗЗГ-аас нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14 хувь, улсын хэмжээнд 13 хувьтай байгааг харгалзаж “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

Тиймээс "5-р сарын 1-нээс эхлэн иргэд  0.07 га газраа нэг м.кв-ыг нь 13200 төгрөгөөр буюу 700 м.кв газрыг есөн сая 240 мянган төгрөгөөр худалдаж авна" гэсэн ташаа мэдээлэлд автаж хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын Албанд дугаарлан цаг заваа гарздах, ачаалал үүсгэх шаардлагагүйг Нийслэлийн Газрын Албанаас зөвлөж байна.

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болох юм.

                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,900,000₮

65м2 - 105м2

Сайн резиденс

Хан-Уул дүүрэг, Зайсан

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,300,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат

2,300,000₮

49м2 - 105м2

Нарын хороолол III-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол