УДААН ХУГАЦААГААР АЖИЛ НЬ ЗОГССОН БАРИЛГУУДЫН ОРЧНЫ ХАМГААЛАЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Уншсан тоо: 210
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 09

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуун зорчих хэсэгтэй ойрхон баригдаж байгаа, ажил нь удаан хугацаагаар зогссон барилгуудын талаархи мэдээллийг өглөө.  

Тэрээр: “Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Төвийн 6 дүүрэгт төв зам дагуу баригдах явцдаа зогссон барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийсэн.

-Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд талд 25 давхар үйлчилгээтэй 64 айлын орон сууцны барилга,

-Чингисийн өргөн чөлөө төв номын сангийн эсрэг талд 26 давхар, 2 давхар зоорьтой, оффисын зориулалттай барилга,

-Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, Ирээдүй цогцолборын зүүн талд байрлах үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилга,

-Барс захын замын ард дахин төлөвлөлтийн үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга,

-Саппорогийн уулзвар, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун урд талд, 6 давхар, төмөр бетон карказан хийцлэлтэй, 2015 онд баригдаж эхэлсэн барилга,

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудлын эсрэг талд 25 давхар үйлчилгээний барилга 

зэрэг нь авто зам, явган зам, орон сууцны хорооллын зорчих хөдөлгөөнд ойрхон баригдаж байгаа ба удаан хугацаагаар зогссон зогсолтын үед хөдөлмөрийн аюулгүй байдал болон барилга байгууламжийн хамгаалалтын горим зөрчсөн. Мөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус хангахгүй байна” гэлээ.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол