ГАЗРАА БАЙРНЫ УРЬДЧИЛГААГААР СОЛИХЫГ ХҮСВЭЛ....

Уншсан тоо: 1103
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 16

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1,2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар байрны урьдчилгааны 30 хувийг “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас өгөх захирамжийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд өнгөрөгч 6-р сард гаргасан.

Хэдийгээр иргэдийн газрыг барьцаалах, худалдаж авах замаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан ч нийслэл шууд худалдан авч байгаа аж.

Энэ сангаас 53 иргэн дэмжлэг аваад байсан бол өнөөдөр 10 иргэн орон сууцныхаа түлхүүрийг хотын даргаас гардан авлаа.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн н.Хишигмаа: 

“Манайх Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 11 жил амьдарч байна. Гэр бүлийн маань сүүлийн 5 жилийн мөрөөдөл орон сууцтай болох байлаа. Өнөөдөр энэ хүсэл биеллээ олж, түлхүүрээ гардан авч байгаад маш их баяртай байна. Нийслэлийн Засаг Дарга болон Тамгын Газар, Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын хамт олонд баярласнаа илэрхийлье. Манайх 621 метр.кв газрыг гурван өрөө байрны 30 хувийн урьдчилгаанд өгч байна. Зах зээлийн ханшаар бодоод үзвэл манай газрыг байрны урьдчилгаатай дүйцэхүйц мөнгөөр худалдан авах хүн олдох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс иргэдийг энэхүү сантай холбогдож, орон сууцтай болоорой гэж уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг Дарга С.Батболд:

"Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Энэ сангаар дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна. Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад талархаж байна" гэсэн юм.

"Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаас орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй иргэдийн материалыг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна.

                                                                                                                                                                               П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол