100 АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХЫГ ҮЕ ШАТТАЙ НҮҮЛГЭНЭ

Уншсан тоо: 507
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 16

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд Сүхбаатар дүүргийн Татварын Хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 

-Барилгын материалын үйлдвэрлэл 120 гаруй, 

-Барилгын материалын жижиглэн худалдаа 80 аж ахуйн нэгж, 50 гаруй иргэн, 

-Барилгын материалын худалдааны томоохон төв 21 /500 иргэн, 100 аж ахуйн нэгж/, 

-Бусад үйлчилгээний чиглэлээр 85

100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэхтэй холбогдуулан судалгаа хийх ажлын хэсэг хоёр сар гаруй хугацаанд ажиллаж худалдаачидтай уулзсан байна. Түүнчлэн ойр орчмын байгууллагууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдээс саналыг нь авсны үндсэн дээр барилгын материалын захыг нүүлгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах санал боловсруулжээ.

Барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга:

"НИТХ-ын дарга энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ гэсэн. Гэхдээ шууд очоод л бүх лангууг хаагаад, үйл ажиллагааг нь зогсоогоод, өөр газарт нүүлгэн шилжүүлэх боломжгүй байгаа. Тиймээс ажлын хэсэг нүүлгэх ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулж, 100 айл орчимд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх саналыг боловсруулсан"  гэж ярьж байсан юм.

100 айлын асуудлыг 2018-2020 онд дараахи гурван үе шаттайгаар шийдвэрлэх тухай ажлын хэсгийн  саналыг өнөөдөр бизнес эрхлэгчдэд танилцууллаа. 

           


           


         

Өнгөрөгч 3-р сараас ил задгай худалдааг зогсоогоод 5-р сараас зам талбайн тохижилтын ажлыг мэргэжлийн байгууллагуудаар  төлөвлүүлж, 6-р сараас тохижилтын ажлыг эхлүүлэх саналтай байсан ч  хугацааны хувьд бага зэрэг хоцрогдолтой явж байгаа аж.

Хоёрдугаар шатны ажлыг намраас эхлэх бөгөөд нийслэлийн зүгээс барилга байшингуудын ерөнхий төлөвлөгөөг гаргаж, худалдаа эрхлэгчдийг барилгын компаниудтай холбож өгөх, гуравдугаар шатны ажлыг 2019 оны хавар гэхэд эхлүүлэхээр төлөвлөжээ.

                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол