Х.БАДЕЛХАН: "ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА"

Уншсан тоо: 659
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 18

Засгийн Газрын хуралдаанааар "Монгол Улсын иргэнд нэг удаа 0.07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгахыг дэмжсэнтэй холбоотойгоор Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. 

Тэрээр: "Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусч байгаа учраас үүнийг 10 жилийн хугацаагаар сунгах эсэхийг Засгийн Газар хэлэлцэж дэмжлээ. Удахгүй хуулийн төслөө УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлнэ" гэлээ.

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан дээрхи мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Улаанбаатар хотод өмчлүүлэх газрын нөөц дууссан гэсэн мэдээлэл бий. Хуулийн хугацааг сунгаснаар нийслэлд шинээр газар өмчлүүлэх ажил үргэлжлэх үү?

-Нийслэлд өмчлүүлэх газрын төлөвлөгөөг НИТХ-аар баталж байгаа. Гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу цаашдаа газар өмчлүүлнэ.

-Иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилсөн байгаа вэ?

-Нийт иргэдийн 18.7 хувь нь газраа өмчилсөн. Үлдсэн 81.3 хувь нь газраа өмчилж аваагүй байна.

-Иргэд зуслангийн газраа өмчилж авах боломжтой юу?

-Зуслангийн газраа өмчилж авч болно. 0.07 га зуслангийн газар эзэмшиж байгаа иргэн хуулийн дагуу өмчилж авах эрх нь нээлттэй.

                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

Park villa

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол