АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙСАН 70 ӨРХ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Уншсан тоо: 395
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 18

"Шинэ гэр түншлэл" ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 6, 7, 8 дугаар байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаар сууц өмчлөгч иргэдтэй гурван талт гэрээ байгуулан ажилласан юм.

Өнгөрсөн оны 4-р сард хуучин барилгыг буулгаж байсан бол ийнхүү 12 сарын хугацаанд 152 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон байранд амьдарч байсан 70 өрх энэхүү шинэ орон сууцанд амьдрах юм. 

Оршин суугчдын төлөөлөл өнөөдөр нийслэлийн удирдлагуудаас шинэ байрны түлхүүрээ гардан авлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Э.Анар, Нийслэлийн Орон сууцны Корпораци ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байсан 70 өрх өнөөдөр шинэ байрандаа орж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр бүрэн хангагдлаа. 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган шинээр барих ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллана. Энэ ажил зөвхөн нийслэлийн хийх ажил биш. Иргэд, хувийн хэвшил харилцан ойлголцож хамтран ажилласнаар амьдрах орчноо сайжруулах юм” гэж онцоллоо.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны зориулалттай 234 барилга байна. Эдгээр барилгуудад 6321 өрхийн 21500 гаруй иргэн оршин сууж байгаа юм.

Нийслэлийн Засаг Даргын 11 удаагийн захирамжаар 6 дүүргийн шаардлага хангахгүй 138 барилгыг буулгаж дахин барилгажуулах шийдвэр гараад байгаа бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар 292 айлын 18 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг шинээр ашиглалтанд оруулжээ.

Энэ онд 727 айлын 8 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

Park villa

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол