УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС /2018 ОНЫ 3-Р САР/

Уншсан тоо: 182
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 20

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрөгч 3-р сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.025 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 2.55%-иар өслөө. 

Энэ нь өмнөх сараас 0.78 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 1.49  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,206 гарсан нь өмнөх сараас 2.52 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.51 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,936. Суурь үеэс 6.40%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.29 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.51 хувиар өссөн үзүүлэлт юм.

                                                            Орон сууцны үнийн индекс, 2018 оны 3-р сар


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4722 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

                                                                                                                                Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол