ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТ АВАХ ЭСЭХЭЭ ШАЛГАЖ БОЛНО

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг.
Мөн дээрхи хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.
Энэ жил нийтдээ 70 орчим мянган иргэн 41 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна.
Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн Санд хүргүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Нийслэлийн төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгджээ.
Буцаан олголт ирэх долоо хоногоос эхлэн иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас өгч байна.
Татварын буцаан олголт авах эсэхээ энд дарж шалгана уу?
П.Болор
Онцлох төслүүд
Нарт хороолол.
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
ParkVilla
Баянзүрх дүүрэг
VIP Residence
Хан-Уул дүүрэг, Яармаг
Баганат хороолол
Баянзүрх дүүрэг, Шар хад
Нарны хороолол V-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол
Хүннү 2222 резиденс хороолол
Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим