"МАК - ЕВРО ЦЕМЕНТ ҮЙЛДВЭР" УЛСЫН ТӨСӨВТ ЖИЛД 32,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

Уншсан тоо: 3658
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 23

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан “МАК” ХХК-ийн  Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементийн үйлдвэртэй танилцлаа.

"МАК Евро цемент" үйлдвэр нь Данийн Вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth” компанийн техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогджээ. 

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. 

Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК ХХК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ.

Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна.

“МАК Евро цемент” үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол Улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана  гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байна.

Үйлдвэр 700 орчим ажлын байр шинээр бий болгоод байгаа төдийгүй 400  залууг орон нутгаас авч  ажлын байраар хангаж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөллийг бий болгож байгаа аж.

Түүнчлэн “Монголын Алт” компани нь цаашид 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металлургийн Итали технологи бүхий шохойн үйлдвэр, төмөр бетоны Японы тэргүүлэгч технологийн үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж буйгаа дурдлаа.

Сайд Х.Баделхан  “МАК” ХХК-ийн удирдлагуудад хандан:

“Архитектор, инженерүүдийн тооцож зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож, улмаар ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэж өнгөрүүлэх боломжийг нь тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг.

Иймд барилга барих үйлдвэрлэлийн ажлаас түүнд хэрэглэх материалын үйлдвэрлэл нэг алхам түрүүлж хөгжих зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас төр засгаас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хүртэл батлан хэрэгжүүлсэн.

Манай улсад өнөөдрийн байдлаар барилгын материалын  800 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж байна. Бүтцээр нь ангилан үзвэл: Цонх хаалганы үйлдвэр 300 гаруй, Керамик эдэлхүүний үйлдвэр 80, Элс хайрганы үйлдвэр  100, Бетон эдлэл, төмөр бетон хийцийн үйлдвэр  28, Бетон зуурмагийн үйлдвэр 144,  Хөнгөн бетоны үйлдвэр 30,  Хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайн үйлдвэр 14, дулаан тусгаарлах материалын үйлдвэр 16,  полистрол  хавтангийн үйлдвэр 48, шохойн үйлдвэр 23, ган туйвангийн үйлдвэр 12, хуванцар хоолойн үйлдвэр 8, цементийн үйлдвэр 5  байна. Эндээс харахад цонх, хаалга, бетон зуурмаг, тоосго, зарим төрлийн блок, ханын дүүргэгч материал дотоодын өнөөгийн хэрэгцээг хангах боломжтой болсон байна.

Гэхдээ тооноос чанар чухал учраас тухайн үйлдвэрлэлийн технологийн дэвшил, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг хэрхэн хангаж байгаагаар нь үнэлж тэр хэмжээгээр нь төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна.

Дээр дурдсан үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, 10 гаруй хувь нь Дархан, Эрдэнэт  хотуудад төвлөрөөд байгаас үзэхэд орон нутагт барилгын материалын үйлдвэр хөгжөөгүйтэй адил байна.

Бид бусдад хоцрогдож, орхигдсон технологийг шилжүүлэн авч ирэхийг биш үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон хамгийн сүүлийн үеийн шинэ техник технологитой үйлдвэрүүдийг барьж байгуулах өргөжүүлэхийг дэмжиж ажиллана.

Дотоодын цементийн үйлдвэрүүдийг  төрийн бодлогоор дэмжиж ажилласны үр дүнгийн нэг жишээ нь МАК-ийн цементийн хуурай технологийн үйлдвэр юм. Бид цементийн үйлдвэрүүдийг дэмжсэнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж улмаар экспортонд гаргах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

                                                                                                                                                        Эх сурвалж: БХБЯ

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол