М.ОЮУНЧИМЭГ: "ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ХУУЛЬ ЗӨРЧИН БАРЬСАН БАРИЛГУУДЫГ БУУЛГАНА"

Уншсан тоо: 138
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 25

Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихаад барилга барьж буй 28 аж ахуйн нэгж байдаг.

Эдгээрийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч, аж ахуйн нэгжүүдэд албан тоотууд хүргүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Өргөдлийн Байнгын Хорооноос А.Сүхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн Газарт хүргүүлээд байсан.

Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар Туул голыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй хэмээн УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Туул голын эрэг дагуу хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах чиглэлээр ажиллах ажлын хэсэг Байгаль Орчин Аялал Жуулчлалын яаманд байгуулагдаад байна.

УИХ-ын Өргөдлийн Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг:

“Хууль зөрчсөн байгууллагуудын барилга байгууламжуудыг буулгахаас өөр арга байхгүй. Аж ахуйн нэгжүүд хуулиа дагах хэрэгтэй. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон албан тушаалтнуудад ч хариуцлага тооцох асуудлыг холбогдох газруудад нь тавина” гэж ярьж байна.

Туул голыг тусгай хамгаалалтад авснаар Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэл тусгай хамгаалалттай аялал, зугаалгын бүс байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа аж.

                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол