ЦАХИМ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВҮҮДЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ

Уншсан тоо: 546
Нийтлэгдсэн: 2018 оны 04 сарын 27

Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн.

Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдээр дамжуулан олгохоор боллоо. 

Ингэснээр иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй болж байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын Албаны цонхноос авах боломжтой. 

Харин Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ өөрийн харьяа дүүргийнхээ Газрын Албанаас авна.

Мөн Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд газар өмчлөлийн шийдвэрээ Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон, Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл, Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах Нийслэлийн Газрын Албаны цонхноос авна.

                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол