ОРХОН АЙМАГТ ЗАЛУУ ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИГДАНА

Уншсан тоо: 583
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 11

Орхон аймагт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар 288 айлын орон сууцны барилгын ажил эхэллээ. 

Залуу гэр бүлд зориулсан уг орон сууцны хороолол нь 48-60 м.кв талбайтай нэгээс гурван өрөөтэй, хямд өртөгтэй байхаар тооцжээ. 

Орхон аймгийн нийт хүн амын 50-аас илүү хувь нь 18-35 насны залуус учраас тэдэнд зориулсан орон сууц нэн шаардлагтай байгаа  юм. 

Аймгийн удирдлагууд өнгөрсөн онд БНСУ-ын Шихэн хоттой найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааныхаа хүрээнд орон сууцны хороолол барихаар шийдвэрлэжээ.

Барилгын гүйцэтгэгчээр ажиллах “Рич констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Д.Жавхлан:

“Төслийн хүрээнд нийт 288 айлын орон сууц барихаас  80 айлын орон сууцны хоёр барилгыг энэ оны 11 дүгээр сард орон нутагт хүлээлгэж өгнө” гэлээ.

Одоогоор БНСУ-ын талаас нийтдээ 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа аж.

Уг орон сууцны хороолол нь наадмын талбайн баруун талд 2 га талбайд баригдах бөгөөд гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах ажээ. 

                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол