ОРОН СУУЦ, НОГООН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ГУРВАН ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Уншсан тоо: 740
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 04

“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн "Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн" өнөөдөр "Мишээл экспо" төвд нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Барилгын холбооны дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь,  Бодлогын хорооны дарга Пак Тэ Вон, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кан Ён Гиль, Барилга дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Ли Жи Ён нар оролцлоо.

Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар “Барилга.МН”, хамтран зохион байгуулагчаар Барилга Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар ажиллаж байна.

Оролцогч компаниудаас зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэдэд зориулсан ямар тусгай хөнгөлөлт, урамшуулал зарласныг танилцуулъя.

Үзэсгэлэнд оролцож байгаа орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид ихэвчлэн урьдчилгаа төлбөрийн шатлалаас хамаарсан урамшууллуудыг зарлажээ. 

- “Santo Smart Apartment” хотхон урьдчилгаа төлбөрөө 50 саяас дээш төгрөг төлсөн эхний 30 худалдан авагчдаа автомашины дулаан зогсоол бэлэглэх онцгой урамшууллыг зарлажээ.

- “Хүрд өргөө” хотхон орон сууц захиалгын төлбөрийн нөхцөл болон төлбөр төлөх хугацааг 10-100 хувь хүртэл зургаан шатлалд хувааж, тус бүр 3.8-17.3 хүртэлхи хувийн хөнгөлөлт үзүүлэхээр юм байна.

-“NCD Group” ХХК нь “Garden City” хотхондоо “5 од” урамшуулал зарлаж, байр захиалагч бүх худалдан авагчдаа "Chevrolet Camaro" автомашины супер хонжвортой сугалаанд оролцох эрхийн бичгээр урамшуулах аж. Тус хотхоны эхний ээлжийн 6 орон сууцны ердөө 184 айлын дунд энэхүү сугалаа явагдах тул азтан болох магадлал өндөр гэдгийг онцолж байна.

-“Бүтээгч трейд” ХХК шинээр баригдсан орон сууцныхаа м.кв тутмын үнийг 100 мянган төгрөгөөр хямдруулж байгаа бол “Улаанбаатар Пропертиз” ХХК нь "Grande Villa" хотхонд 30 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн худалдан авагчиддаа үнийн дүнгээс хамааруулан м.кв тутамд нь хөнгөлөлт үзүүлж бэлэг барьж байна. 

-“Фүжи констракшн” ХХК байрны урьдчилгаа төлбөрийг 30 хувь төлбөл 3 хувь, 40 хувь төлбөл 4 хувиар хямдруулах зэргээр шаталсан үнийг санал болгожээ.

-“March Construction” ХХК нь зөвхөн үзэсгэлэнгийн үеэр захиалга өгсөн худалдан авагчиддаа "Polaris Apartment" хотхоныхоо орон сууцнуудыг ашиглалтанд орох хугацаанаас хамааруулан 20-50 хүртэл хувийн онцгой хямдралыг зарлажээ.

 -“Moncon Properties” компани “Comfort” хотхоныхоо эхний 30 захиалагчид урьдчилгаа 30 хувийн төлбөрийг нэг жилийн дотор хуваан төлөх боломжоор хангаж байна. 

- "Баян хүрээ" хотхоноос төлбөрийн нөхцөлөөс хамаарсан гурван шатлалт хөнгөлөлт зарлаж, 50-100 мянган төгрөгийн хямдрал үзүүлэх аж.

-“Элизабет хороолол орон сууцныхаа м.кв тутмын үнийг 100-150 мянган төгрөгөөр хямдруулахаар болжээ. Мөн төлбөрийн нөхцөлөөс хамааруулан цахилгаан бараа бэлэглэх юм. 

 Үзэсгэлэн гурван өдөр "Мишээл экспо" төвд үргэлжилнэ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол