ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДЭД ХЯМД ТӨЛБӨРТЭЙ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Уншсан тоо: 1495
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 16

2017 оны байдлаар Монгол Улсад 885.6 мянган өрх айл байгаагаас 65 хувь нь хот суурин газарт, 35 хувь нь хөдөөд амьдарч, нэг өрхөд 3.5 хүн ногдож байна.

Мөн онд 20.4 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оноос 22 хувиар өсөж, 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан нь өмнөх оныхоос 1.4 хувиар буурчээ.  

2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор гэр бүлтэй болон хамт амьдардаг хүн амын 86 хувь нь хууль ёсоор батлуулсан бол 14 хувь нь батлуулаагүй байна.

Залуу гэр бүлийн 60 орчим хувь нь эцэг, эхтэйгээ амьдарч байгаа гэсэн тоон мэдээлэл байна. 

Судалгаанд хамрагдсан 850 мянган залуусын 173.5 мянга нь орон сууцанд, 673.3 мянга нь гэрт амьдарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байгаа залуусын 35.1 хувь нь орон сууцны зээлтэй байгаа ажээ.

Залуу гэр бүлийг орон сууцжуулах төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа нь дээрхи тоон мэдээллээс харагдаж байна. 

Урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд, залуу гэр бүлийг орон сууцжуулах хамгийн зөв гарц нь хямд төлбөртэй түрээсийн орон сууц.

Урт хугацаанд түрээсэлснийхээ үр дүнд орон сууцаа өөрийн болгох буюу өмчлөлдөө шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгснөөр урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй ч тогтмол орлоготой иргэд, ялангуяа залуу гэр бүл болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах боломжтой.

Олон улсын туршлагаас харахад:

-Зөвхөн түрээслэх

-Түрээсэлж байгаад өмчлөх

-Ямар нэгэн урьдчилгаа төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээн төлөх байдлаар өмчлөх

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 1512 айлын орон сууц “Түрээсийн орон сууцны сан”-д шилжсэн нь 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж Засгийн Газрын хөтөлбөрт тусгасантай харьцуулахад хангалтгүй үр дүн юм.

Улаанбаатар хотод  эхлүүлсэн “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын, аймгуудад эхлүүлсэн 590 айлын орон сууцыг энэ онд ашиглалтанд оруулах, шинээр 660 айлын орон сууцыг барих замаар нийт 2222 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан ярьсаар байна.

Цаашлаад зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнаас төр худалдан авч иргэдэд түрээслүүлэх боломж бий эсэхийг одоогоор судалж байгаа аж.

“Засгийн Газрын зорилтын хүрээнд асуудлыг ярьж болно. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн байна. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Гадаадаас зээл, тусламж авах, бонд гаргаж хөрөнгө босгох хувилбар байгаа ч эцсийн шийдвэрийг Засгийн Газар гаргана” гэж БХБ-ын сайд Х.Баделхан ярьж байсан.

Энэ мэтээр төлөвлөсөн, судалж байгаа асуудлууд олон байгаа ч үр дүн хэзээнээс харагдах нь тодорхойгүй.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх нэрээр гаднаас авч байгаа зээл тусламжийн тодорхой хэсгийг түрээсийн орон сууцны хөтөлбөрт зориулж, орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн боломжгүй иргэд, ялангуяа залуу гэр бүлүүдээ орон сууцжуулах хэрэгтэй байна.
                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол