ГАЗРАА БАЙРНЫ УРЬДЧИЛГААГААР СОЛЬСОН ИРГЭДЭД ТҮЛХҮҮР ГАРДУУЛЛАА

Уншсан тоо: 601
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 22

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар байрны урьдчилгааны 30 хувийг “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас олгох захирамжийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд өнгөрөгч 6-р сард гаргасан юм.

Тус хөтөлбөрт хамрагдсан гэр хорооллын 11 иргэн өнөөдөр хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа. 

Иргэн З.Мандах:

“Би Чингэлтэй дүүрэгт 16 жил амьдарсан. Өнгөрсөн жилийн намраас “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн талаархи мэдээллийг хэвлэл мэдээллээр дамжуулж авсан. Тэр цагаас хойш шаргуу хөөцөлдсөний эцэст өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч байна. “Гранд Вилла”-д 61 м.кв байр авч байгаа. Нийт 120 сая төгрөгийн үнийн дүн бүхий байрны урьдчилгаа болох 36 сая 500 мянган төгрөгийг энэ сангаар төлүүлж байна гэсэн үг” гэв.

Иргэн Ж.Мөнхцэцэг: 

“Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. 47 м.кв байрны урьдчилгаа төлбөрт оршин сууж байсан газраа өгсөн. "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гийн хөтөлбөрт хамрагдан байртай болсондоо баяртай байна” гэлээ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний газрын хэмжээ 400 м.кв-аас доошгүй байна гэж заасан. 

Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м.кв-аас илүүгүй, 1м.кв-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол