"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦААР ХАНГАНА", "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦЛИЙГ ХӨНГӨЛНӨ" ГЭЖ ЯРЬСААР Л...

Уншсан тоо: 793
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 25

"Ипотекийн зээлийн журам"-ыг шинэчлэн боловсруулж Засгийн Газарт оруулна гэж ярьсаар удлаа.

Сангийн Яамнаас санал боловсруулж, Засгийн Газарт оруулсан ч ОУВС-тай ярилцах зөвшилцөх асуудал байна гээд буцаасан. Ингээд журмыг дахин боловсруулж байгаа аж.

Урьдчилгаа төлбөрийг бууруулж 25 хувь болгох, зээлийн хүүг бууруулах талаар журамд тусгана гэж байгаа боловч Засгийн Газар дэмжих эсэх нь тодорхойгүй.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 216,913 өрхөд орон сууц хэрэгцээтэй байгаа бөгөөд эдгээр өрхүүд одоо хүртэл орон сууц худалдан аваагүй гол шалтгаан нь:

  • Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй,
  • Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр,
  • Өрхийн орлого нь зээл төлөлтөд хүрэлцдэггүй зэрэг шалтгаантай холбоотой.

Голлох шалтгаанууд өрхийн санхүүтэй холбоотой хүндрэл байна.

“Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаанаас харахад Улаанбаатар хотын хэмжээнд ирэх 5 жилийн хугацаанд 216,913 өрхөд орон сууцны хэрэгцээ байгаагаас 71,798 өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байна. Зээлд хамрагдах хугацаагаар нь авч үзвэл:

  • 2018 онд 15,245 өрх, 
  • 2019 онд 27,860 өрх, 
  • 2020 онд 20,281 өрх,
  • 2021 онд 3697 өрх,
  • 2022 он болон түүнээс цааш онд 3715 өрх ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болох хүсэлтэй байна.

"Ипотекийн зээлийн журам"-ыг шинэчилнэ, "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-ийг эрчимжүүлнэ, "Дэд бүтцийн төвүүд барина" гэсэн жижүүрийн хэдэн үгийг сүүлийн 2 жилийн туршид хангалттай сонсож байна.

Зуны эхэн сар гарчихлаа, удахгүй амралт зугаалгын үе эхлэх нь...

Ипотекийн зээлийн журмаа яаралтай шинэчлэн боловсруулж батлуулах, түрээсийн орон сууцны санд шилжих ёстой дутуу баригдсан орон сууцнуудын ажлыг үргэлжлүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийг бодлогоор дэмжих... гэхчлэн олон ажлууд хүлээгдэж байна.

Орон сууцны эрэлтийг дэмжих гол арга зам нь ипотекийн зээл хэвээр байгаа нь, ойрын 3 жилийн худалдан авах чадвараар баталгаажсан эрэлтийн 85 хувь нь зээлд хамрагдахаар төлөвлөж байгаагаас харагдаж байна.

Иргэдийг орон сууцжуулахын тулд:

  • Анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох,
  • Урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгах,
  • Арилжааны банкуудын зээл хуваарилалтанд хяналт тавих. Учир нь зээл хүсэгчдэд хязгаарлагдмал сонголт санал болгож, тухайн банк өөрийн санхүүжүүлсэн төслийн орон сууцнаас л худалдан авах боломжийг олгож байгаа юм.
  • Газрыг эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх
  • Энгийн хямд түрээс буюу богино хугацаанд түрээслэх хэлбэр-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэй хүсч байна.
  • Түрээслэх хугацаандаа түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт тооцуулж ипотекийн зээлд хамрагдан худалдаж авах, мөн сар бүр түрээсийн төлбөр дээр нэмж мөнгө төлөх замаар урт хугацаанд өөрийн өмчлөлд авах  хэлбэр - Урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй боловч сар бүр тогтмол орлоготой өрхүүд илүүтэй хүсч байна.
  • Нийслэлд дэд бүтцийн төвүүд байгуулахаар төлөвлөж байгаатай уялдуулан өөрийн газар дээрээ амины орон сууц барих иргэдэд ипотекийн зээл олгох 

Дээр дурдсан асуудлуудад анхаарч журам дүрмээ боловсруулан, орон сууц хэрэгцээтэй ч худалдан авах чадваргүй байгаа иргэддээ чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна.

                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол