"ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ТОГТВОРГҮЙ БАЙНА, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ..."

Уншсан тоо: 493
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 26

"Засгийн Газар чинь тогтворгүй байна. Танай компанитай хамтран ажиллаж чадахгүй нь..". Энэ үгийг манай үндэсний компаниуд гадныхны амнаас бишгүй дээ нэг сонсож байгаа байх..

Хөрөнгө оруулахаар ярьж тохирсон, гэрээ хийгдсэн, эхний ээлжийн хөрөнгө оруулалтаа аваад эхэлчихсэн компаниуд ийм хариу сонсож, төр засагтаа гомдохоос өөр ямар ч аргагүй. Биднээс болж энэ хэд маань хөрөнгө оруулалт авч чадахгүй байна гэдгээ төр засгийнхан огт ухаарахгүй. Гавъяа байгуулдаггүй юмаа гэхэд гай тарихгүй байгаасай гэж бодмоор...

2013-2015 оны хооронд, зураг дээрхи өөрчлөлт хэд хэдэн байршилд бий болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд анх төлөвлөж байсан шиг хэдэн арван мянган айлын орон сууц ашиглалтанд ороогүй ч, энэ амаргүй төслийг хэрэгжүүлэгчдээс хэд хэдэн компани төслөө амжилттай эхлүүлж, нийтдээ 5200 орчим айлыг шинэ байранд оруулсан.

...Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гол зорилго нь Улаанбаатар хотыг утаагүй, хөрсний бохирдолгүй болгох, ядуурлыг бууруулах, зорилтот бүлгийн иргэд, ахмадууд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зэрэг олон асуудлыг шийдэхэд чиглэж байгаа.

Засаг төр, хувийн хэвшлийн хоорондын үйл ажиллагааны онцлог нь, компаниуд өөрсдийн хөрөнгөөр айлуудын газрыг чөлөөлөх, тэдний түр оршин суух байрны мөнгийг төлөх, орон сууцаа барих, харин төрийн зүгээс нийгмийн дэд бүтцийн болон инженерийн шугам сүлжээ, замын хөрөнгийг шийдэж өгөх зарчмаар явах ёстой.

Энэ дагуу зарим компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр айлуудын газрыг чөлөөлөөд, инженерийн шугам сүлжээний ажлаа хийчихсэн, эхний ээлжийн орон сууцнуудаа ашиглалтанд оруулчихсан байхад төр засаг, нийслэлийн удирдлагууд очиж танилцах, тэдний санал бодлыг сонсох, бодлогоор дэмжих тал дээр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь харамсалтай.

Баянзүрх дүүргийн 8, 16-р хороонд төсөл хэрэгжүүлэгч "Баганат Өргөө", "Гангар Инвест" компаниуд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлаа хийж гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хувьд хамгийн дээгүүрт бичигдэнэ. Төслөө ч амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн айлуудаа аль хэдийн орон сууцанд оруулсан.

"Баганат Өргөө" компани гэхэд айлуудтайгаа 3 талт гэрээгээ хийгээд, газрыг нь чөлөөлөөд, 234 айлаас 200 айлыг нь шинэ орон сууцанд оруулжээ. Тус компанийн хувьд 2000 гаруй айлын орон сууц барих газрыг бүрэн чөлөөлж, түүнд шаардагдах инженерийн шугам сүлжээний ажлыг тунелийн системээр бүрэн хийгээд дуусгасан.

Инженерийн шугам сүлжээ бэлэн, чөлөөлсөн газар байна. Энэ газар дээр зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй орон сууц, түрээсийн орон сууцыг төрийн зүгээс захиалж бариулах юм бол хөрөнгө мөнгөний хувьд хямд тусахаар байна.

Гэтэл дэд бүтэцгүй алслагдсан газарт орон сууц барьж иргэдэд түрээслүүлэх, орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр ярьж төлөвлөж байх юм.

Амгалан Дулааны Станцад холбогдсон, инженерийн шугам сүлжээ нь бүрэн шийдэгдсэн хорооллын иж бүрэн систем бэлэн болчихсон байхад түүнийг ашиглаж зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны төслүүдээ хэрэгжүүлэх нь оновчтой бодлого баймаар...

"Амгалан" ДС одоогоор 35-хан хувийн хүчин чадлаараа ажиллаж байгаа аж.  "Баганат Өргөө" хороолол бүрэн ашиглалтанд орох юм бол дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна.

Төслөө амжилттай хэрэгжүүлж ирсэн компаниудаар жишээ татахад, 200 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж орон сууцанд оруулсан гэж бодоход л 20 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа гэсэн үг.

КОМПАНИУД "БОР ЗҮРХЭЭРЭЭ" АЖИЛЛАДГААРАА АЖИЛЛАЖ, ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ТАТАХ ГЭХЭЭР "ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ТОГТВОРГҮЙ БАЙНА,. ТИЙМЭЭС ТАНАЙ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД ХЭЦҮҮ БАЙНА" ГЭСЭН ХАРИУЛТЫГ ӨГЧ ТААРНА. АРИЛЖААНЫ БАНКУУД МЭДЭЭЖ БАРИЛГЫН САЛБАРТ ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ БОЛСОН...

Компаниуд "бор зүрхээрээ" ажиллаж ирснээрээ ажиллаж, дараагийн ээлжийн орон сууцны хөрөнгө оруулалтыг гадны хөрөнгө оруулагчдаас татах гэхээр “Засгийн Газар чинь тогтворгүй байна. Тиймээс танай компанитай хамтран ажиллахад хэцүү байна” гэсэн хариултыг л өгч таарна. Арилжааны банкууд мэдээж барилгын салбарт зээл олгохгүй болсон.

Ингээд гэр хорооллыг агаар, хөрсний бохирдлоос салгах, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах гэж нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэ төсөлд оролцож, манлайлан ажилласан компаниуд хохирч, орхигдож байна.

Хотын өмнөх удирдлагын үед ажлаа сайн гүйцэтгэсэн гэж тэднийг буруутгахгүй л юм бол өөр ямар буруу байх вэ?

"Солонгосоос зээлэх 500 сая вонныг Улаанбаатар хотыг утаагүй болгоход зарцуулна" гэж Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анх хэлж ярьж байсан.

Хотыг утаагүй болгоход зарцуулах 500 сая вонноосоо бага сагыг ч болтугай гаргаж, дэд бүтцээ шийдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн байршилд, зорилтот бүлэгт зориулсан орон сууц хямд үнээр бариулах юм бол цаг хугацааны хувьд ч, хөрөнгө санхүүгийн хувьд ч зөв шийдэл баймаар.

Өмнө ажиллаж байсан хотын удирдлагуудын санаачилснаас өөр ажил сэдэж хийх гэж аргаа барж байхаар нэгэнт хөрөнгө зарцуулаад бүтээн байгуулалт эхлүүлсэн байршлууд дээрээ анхаарч ажиллан үр дүнг нь бүрэн хармаар санагдах юм.

Гэвч улс төржилт гэдэг тун хэцүү бололтой...

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол