БАЯНХОШУУ, СЭЛБЭ ДЭД ТӨВҮҮДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Уншсан тоо: 400
Нийтлэгдсэн: 2018 оны 05 сарын 28

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө Оруулалтын Банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэ төсөл нь гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн эхний шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн.  

Дэд төвүүдэд хийгдэх инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр болж НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, "Нийслэлийн Орон Сууцны Корпораци" ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон  гүйцэтгэгчээр оролцож байгаа компанийн удирдлагууд, иргэд оршин суугчдын төлөөлөл  оролцлоо.

Баянхошуу дэд төвд 162 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн байна. Нийт 14 м өргөн 7.42 км авто зам, 2.5 км үерийн хамгаалалтын далан суваг, 4.65 га газарт тохижилт, ногоон байгууламж, дулааны 11 магистраль шугам өргөтгөх 3.25 км шугамын ажил, төвлөрсөн дулаан хангамжинд холбох 3.2 км шинэ шугам, 5.05 км ус хангамжийн шугам сүлжээ, 8.78 км хорооллын дунд бохир усны шугам, 1000 м3 хүчин чадал бүхий усан сан, 50х30 харьцаатай хоёр давхар бизнес инкубатор, МСҮТ, 240 хүүхдийн ортой цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. 

Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт хийгдэж, бизнес инкубатор төвийн барилгын ажил эхэлсэн, цэцэрлэгийн барилгын ажил 10 хувьтай явагдаж байна. 

Дэд төвд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр СХД-ийн 7, 8, 10, 28 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, Баянхошуу дэд төвийн иргэд усны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломжтой болох юм. Мөн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хүртэл хувиар нэмэгдэж, МСҮТ-өөр дамжуулан мэргэжил олгон, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна гэж төлөвлөжээ.

“Баянхошуу дэд төв 2020 он гэхэд ашиглалтад орно. Дэд бүтцийн ажил гэдэг нь хүнд харагддаггүй дандаа шугам сүлжээний ажил байдаг. Үр дүн нь дэд бүтцийн ажлынхаа дараа бүтээн байгуулалт эхлэхээр харагдана. Үүний өмнө нийгмийн чиглэлтэй барилга баригдаж байна. Энэ төслийн нэг онцлог нь тухайн байршилд газар чөлөөлсөн  айлуудын иргэдийг шинэ мэргэжилд сургаж, бизнесийг дэмжих зэрэг боломж олгож байгаа. Энэ төсөл хэрэгжсэний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн үүнийг хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой хүмүүст зориулсан төсөл байх юм” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Сэлбэ дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор эхний ээлжинд 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд, 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, тухайн хэсгийн 3700 өрх, 10 гаруй ААН-ын яндан үгүй болж, жилд хэрэглэх түүхий нүүрсний хэрэглээ 15 мянган тонноор буурах боломжтой юм байна.


                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол