ИРГЭД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДДАГГҮЙ ШАЛТГААНУУД...

Уншсан тоо: 640
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 07

Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг 7-7,5 хувь болгох талаар ярьж байна, зөвшилцөж байна гэсэн хариултыг албаныхнаас хангалттай сонсож байна.

Барилга Хот Байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ:

“Ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байгаа иргэдээ орон сууцжуулахын тулд зээлийн урьдчилгаа, хүү, хугацаа зэргийг эргэн харах шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлаар Сангийн яам, Монголбанктай зөвшилцөж байна” гэж ярьсан. Түүнчлэн багш, эмч, малчдад зориулсан орон сууцжуулах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хэдэн сар, жил яригдсан асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй.

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгож бууруулж үзэхэд, худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт 31,576 өрх болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 1279 өрхөөр нэмэгдэх, 20 хувь болгож  үзэхэд, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт 33,942 өрх болж, урьдчилгаа төлбөр 30 хувь байх үеийнхээс 3645 өрхөөр нэмэгдэж байгаа нь “Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаанаас харагдаж байна.

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдан авах хэрэгцээтэй 216,913 өрхөөс 71,798 өрх тодорхой хэмжээгээр урьдчилгаа төлөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрөө одооноос цуглуулж эхлэх, зарим өрхийн хувьд өөрсдийн хуримтлалаасаа бүрдүүлэх хүсэлтэй байна.

Түүнчлэн газраа чөлөөлөн байраар солих хүсэлтэй 62,705 өрх, тухайн орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компанитай хувь лизинг хийх хүсэлтэй 26,190 өрх байгаа юм. 

Иргэдийн ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй шалтгаануудыг судлахад:

-Урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй

-Нийгмийн даатгал төлөх боломжгүй, бага дүнгээр төлдөг

-Хамтран зээлдэгч байхгүй

-Ипотекийн зээл олгохгүй байгаа

-Орлогын эх үүсвэр тодорхой бус

-Банкны тавьж буй шаардлага өндөр

-Сар бүрийн төлөлт хийхэд цалин хүрэлцдэггүй

-Өөр давхар зээлтэй

-Насны шалгуур хангахгүй

-Барьцаа хөрөнгөгүй

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцтай болгох гол арга зам нь түрээсийн орон сууцаар хангаж, улмаар өмчлүүлэх хувилбар. 

"Түрээсийн орон сууц хөтөлбөр" хэрэгжээд 3 жил өнгөрсөн ч 1512 айл л төрийн түрээсийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр  өрхүүд "Түрээсийн орон сууц хөтөлбөр" хэрэгжиж эхэлсэн 2015-2016 онуудад түрээсийн орон сууцанд орсон. Сүүлийн 1-2 жилд хөтөлбөр зогсонги байдалд оржээ.

Инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44747 өрх байна. Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхүүдийн 16.717 өрх нийтийн орон сууцанд 14,686 өрх дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд, 13,016 өрх монгол гэрт, 329 өрх дэд бүтцэд холбогдсон хашаа байшин, амины орон сууцанд амьдарч байгаа юм.

Орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа өрхийн 10,364 өрх нь тухайн сууцаа түрээсэлж амьдардаг бол 4890 өрх нь бусдын өмчлөлийн байранд төлбөргүйгээр амьдардаг байна.


“Тэнхлэг зууч” компанийн хийж гүйцэтгэсэн “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-ны тайлангийн хураангуйг төрийн гурван өндөрлөг,  Их Хурлын 76-ийн гарт хүргүүлж байгаа гэсэн.

Тэд маань энэ зах зээлийн талаар ойлголттой болж, орон сууц хэрэгцээтэй ч мөрөөдөхөөс өөр боломжгүй байгаа иргэдийнхээ зовлонг ойлгож, зөв бодлого шийдвэр гаргаасай гэж хүлээх л үлдэж байна.

                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол