С.Батболд:”Нийслэл хувийн хэвшилтэй өрсөлдөж барилга барихгүй”

Уншсан тоо: 488
Нийтлэгдсэн: 2016 оны 11 сарын 11

-Нийслэл, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ямар чиглэлүүдээр хамтран ажиллахаар болж байна вэ?

-Улаанбаатар хотын эдийн засгийн нэг чухал хэсэг нь барилгын салбар. Барилгын салбартайгаа нягт хамтран ажиллах талаар хот байгуулалтын төлөвлөгөөнд тусгагддаг. Одоогоос хориод хоногийн өмнө Барилгын Үндэсний Ассоциацийн гишүүн компаниудын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцлага зохион байгуулж, санамж бичгийнхээ үндсэн санаануудыг ярилцсан юм. Эрчимтэй хөгжиж байсан барилгын салбар өнөөдөр эдийн засагт тулгараад байгаа хүндрэлтэй холбоотойгоор зогсонги байдалд ороод байна. Энэ байдлаас гарахад хотын захиргааны зүгээс ямар тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ, барилгын компаниудад ямар нөхцөл бололцоо байгаа юм бэ гэдгийг ярилцсан.

-Төр хувийн хэвшилтэй өрсөлдөн барилга барьж байгаа нь буруу гэж шүүмжилдэг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Хотын захиргаа буюу төрийн зүгээс ямар асуудалд оролцох хэрэгтэй вэ, үндэсний компаниуд нь барилгын салбарынхаа юуг нь хариуцан ажиллах шаардлагатай вэ гэдэг дээр зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Жишээ нь: Төр буюу нийслэл орон сууц барихгүй. Нийслэл хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөхгүй. Харин бодлогын хувьд дэмжин ажиллана гэдэг дээр тохиролцлоо.

-Хувийн хэвшлийнхний барьж ашиглалтанд оруулсан, борлогдоогүй орон сууцнаас боломжийн үнэтэйг нь нийслэл худалдан авч иргэдэд түрээслүүлэх асуудал өмнөх удирдлагуудын үед яригдаж байсан. Энэ бодлогыг үргэлжлүүлэх үү?

-Улаанбаатар хотод нэг талдаа өндөр үнэтэй борлогдоогүй орон сууц, нөгөө талдаа бага орлоготой иргэд байна. Нэгэнт баригдсан орон сууцны борлуулалтад нийслэл ямар туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ гэдгийг ярилцсан. Нийслэлийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах зорилготой орон сууцны фонд бүрдүүлдэг. Энэ фондыг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа компаниудад тулгардаг хамгийн том бэрхшээл нь газраа чөлөөлсөн айлуудыг оруулах түрээсийн орон сууцны асуудал. Тиймээс нийслэл дамжин өнгөрөх байр гаргаж өгч, төсөл хэрэгжүүлэгчдийг түрээсийн төлбөрийн дарамтнаас гаргах, төсөл хэрэгжүүлэгчид түрээсийн орон сууцанд орсон иргэдээ богино хугацаанд орон сууцаар хангах зэрэг ажлуудыг зохион байгуулъя гэж тохиролцлоо. Ингэхдээ хувийн хэвшлийнхний ашиглалтанд оруулсан боломжийн үнэтэй орон сууцнаас худалдан авах замаар дамжин өнгөрөх түр байрнуудыг бий болгох юм.
-Орон сууцны үнэд газрын үнэ нөлөөлдөг. Компаниудад газар, дэд бүтцийн хөнгөлөлт үзүүлвэл иргэдийн орлогод нийцсэн хямд үнэтэй орон сууц барьж болох талаар ярьдаг...

-Нийслэлийн зүгээс иргэдийн орлогод нийцсэн хямд үнэтэй орон сууц бий болгохыг зорьж байна. Улаанбаатар хот газрын сантай болж, тэр нь нээлттэй байснаар компаниуд орон сууцны, оффисын, нийгмийн зориулалтаар барилга барихдаа өндөр үнэтэй газар дээр биш, бодит үнэтэй газар дээр хөрөнгө оруулалтаа хийж барилга барьдаг байх талаар харилцан тохиролцож, энэ санамж бичигт тусгалаа.

Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

42м2 - 76м2

"Саруул хороолол" 5-р ээлж

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

1,700,000₮

46м2 - 52м2

"Дэлгэрэх хотхон" 4-р ээлж

Хан-Уул дүүрэг, 19 хороолол

2,470,000₮

52м2 - 178м2

"Parkside Residence"орон сууц

Баянзүрх дүүрэг, 12 хороолол

2,200,000₮

40м2 - 67м2

My town хороолол

Баянгол дүүрэг, 10 хороолол

1,700,000₮

35м2 - 94м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,800,000₮

43м2 - 238м2

Сайн Ноён апартмент

Чингэлтэй дүүрэг, 40 мянгат