ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГТ 74 ӨРХ ХАМРАГДЖЭЭ

Уншсан тоо: 624
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 07

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн айл өрхүүд орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд гаргаж, "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г байгуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. 

Гэр хорооллын айл өрхүүд газраа орон сууцаар шууд солих байтал, зөвхөн урьдчилгаа төлбөрийн оронд авч байгааг шүүмжлэх хүн олон байна.

Ямартай ч нэгэнт хэрэгжээд эхэлсэн энэ ажил хэр үр дүнтэй байгаа талаархи мэдээллийг хүргэе.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 260 гаруй иргэн өргөдөл гаргаж "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-д ханджээ. Эдгээр иргэдийн дийлэнхи нь байраа сонгоогүй, банкнаас зээлээ шийдүүлж чадаагүй байгаа аж. 

Одоогийн байдлаар 74 иргэн урьдчилгаа төлбөрөө шийдүүлж орон сууцандаа орсон байна.

"Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-д Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэд голчлон хандаж байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авсан иргэдийн 50 орчим хувь нь  Сонгинохайрхан дүүргийн иргэд байгаа юм.

Урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдах иргэн нь орон сууцгүй, өмнө нь ямар нэгэн орон сууцны өмчлөлийн түүхгүй, нийслэлийн газрын санд шилжүүлэх газрын хэмжээ 400 ам метрээс дээш байхын зэрэгцээ тухайн газар дээрээ нэгээс дээш жил амьдарсан байх ёстой. 

Дээрхи  шаардлагыг хангасан, агаарын чанарын нэг, хоёрдугаар бүсэд амьдарч буй иргэн орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлт гаргах боломжтой. 

Хүсэлтийг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна.

Иргэн хүсэлтээ гаргаснаас хойш асуудлыг шийдэх хугацаа харилцан адилгүй байгаа нь "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гийн Удирдах Хороо сард 1-2 удаа хуралдаж шийдвэр гаргаж байгаа, иргэд банкнаас тавьж буй шаардлагыг хангахад нэлээд цаг хугацаа зарцуулж байгаагаас шалтгаалдаг гэж албаны хүн ярьсан юм.

                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,300,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол