НЭГ "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" 200-300 АЙЛЫН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙГ ШИЙДНЭ

Уншсан тоо: 378
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 08

Улаанбаатар хотод 100 байршилд "Дэд бүтцийн төв" буюу "Сервис Центр" барьж байгуулснаар 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийднэ гэж холбогдох албаныхан тооцоолжээ.

Нийслэлийн хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн талаар хотын удирдлагууд ярьж байсан. 

Энэхүү "Дэд бүтцийн төв"-ийн шав тавих үйл ажиллагаа өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Д.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон дүүргийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байв.

Нийслэлийн  Засаг Дарга С.Батболд:

“Гэр хорооллын "Дэд бүтцийн төв" нь иргэдийн хувьд хувьсгалын чанартай томоохон ажил болж байна. Олон жил гэр хорооллын иргэд энгийн модон жорлонтой ийм байдлаар амьдарч ирлээ. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх, нөхцөл байдалд шинэчлэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй. Тиймээс амьдралын энэ хэвшилд хувьсгалын чанартай өөрчлөлт болох юм. Энэ төсөл гэр хорооллын иргэд болон бидний хувьд хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Төслийг хугацаанд нь хэрэгжүүлж ажил болгохын төлөө ажиллана. Бид 50 байршилд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөлд төр, хувийн хэвшил, иргэд хамтран оролцож байгаагаараа онцлогтой” гэж энэ үеэр онцоллоо.

"Дэд бүтцийн төв" барих 50 байршлыг батлаад байгаа бөгөөд 2020 он гэхэд 100 байршилд байгуулсан байхаар төлөвлөжээ.

Нэг "Дэд бүтцийн төв" нь 200-300 айлын дулаан, ус, цахилгааны хэрэгцээг хангах юм. Төсөлд хамрагдсан айлуудын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн асуудал шийдэгдэж орчны тохижилт, ногоон байгууламж бий болсноор иргэдийн амьдрах орчин сайжирна.

Нийслэлийн хөрөнгөөр баригдах "Дэд бүтцийн төв"-ийн шавыг ийнхүү тавилаа. Энэ оны 11-12 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа гэсэн. 

Урин дулаан оронгуут энэ ажлаа эхлүүлсэн бол өдийд бараг дуусах талдаа орж байх байлаа. Гэхдээ айлуудтай ярьж тохирох, газрыг нь чөлөөлөх гээд цаг хугацаа орсон бизээ. 

Дараагийн "Дэд бүтцийн төв"-ийг БХЯ-ны хөрөнгөөр барихаар тохиролцсон юм билээ. 

Жишиг болох эхний хоёр "Дэд бүтцийн төв"-ийг нийслэл, БХЯ-ны хөрөнгөөр  байгуулахаар төлөвлөсөн бол дараа дараагийнхийг гадна, дотны хөрөнгө оруулалт юм уу, зээл тусламжаар барьж байгуулна гэсэн үг.

Цаашдаа гэр хорооллын дэд бүтцэд зориулах нэрээр гаднаас авч байгаа зээл тусламжаа зарцуулах ёстой зүйлд нь зарцуулаад явбал "Дэд бүтцийн төв" богино хугацаанд олноороо баригдаж, тэр  хэрээр иргэдийн амьдрах орчин сайжирч, агаар, хөрсний бохирдол буурах юм.

                                                                                                                                                                                          П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол

1,880,000₮

27м2 - 76м2

Содон стандарт цогцолбор хо...

Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол