ОРОН СУУЦТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР ТОГТЛОО

Уншсан тоо: 679
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 12

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан:

"Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 2015-2021 оны хугацаанд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг Засгийн Газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудаар тус тус шийдвэрлэсэн байна. “ТОСК” ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталжээ. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна.  Монгол Улсын Засгийн Газраас 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”  81 дүгээр тогтоолд "ТОСК ТӨҮГ"-ын балансад бүртгэлтэй дуусаагүй 1562 орон сууцыг Хөгжлийн Банкинд шилжүүлэх, уг барилгыг барьж дуусгахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, 2018 оны 10 дугаар сард барьж ашиглалтанд оруулах, улмаар төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заасан байна" гэлээ. 

Байнгын хорооны гишүүдээс гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээ, орон сууцтай холбоотой бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргасны дагуу Монгол Улсын Засгийн Газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар батлав.

Уг төсөлд, “Буян-Ухаа 2” хорооллын 2018 оны 10 дугаар сард ашиглалтанд орох 972 айлын орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэхийг “ТОСК” ТӨҮГ-т, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцгүй аймгууд болох Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгуудад тус бүр 60 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулах хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт суулгах ажлыг судалж, шийдвэрлэхийг  Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгахаар тусгасан байна.

                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол