ХОЁР ДЭД ТӨВД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖИЛ 70 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Уншсан тоо: 485
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 13

НИТХ-ын дарга С.Амарсайхан  "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн нэгжийн явц, үйл ажиллагаатай танилцлаа. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан:

"Нийслэл хотын төвлөрөл утаа, хөрсний бохирдлыг бууруулах  зорилгоор  нэг төвт хотоос олон төвт хот болж хөгжих нь үр дүнгээ өгөх хамгийн бодит ажлуудын нэг. Төслийн хүрээнд 6 дэд төвийн дэд бүтцийн суурийг тавих бөгөөд төслийн 1-р үе шатны хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн суурийг тавьж  нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий автозам, дулаан, цэвэр ус, цахилгаан хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээ, хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвтэй, байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг бүрдүүлсэн, эдийн засаг, соёл, нийгмийн үйлчилгээний идэвхитэй бүс болгох учиртай" гэлээ. 

Төслийн явцыг  хурдасгаж  үр ашигтай бөгөөд тулгараад байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдэхийг тэрээр үүрэг болгосон юм.

Төслийн удирдагч Б.Авирмэд:

"Одоогийн байдлаар 2 дэд төвд газар чөлөөлөлтийн ажил 70 гаруй хувьтай байна. Газар чөлөөлөлтийн  ажил дууссанаар дэд бүтцийн ажлууд саадгүй хийгдэх боломжтой. Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн газрыг орон сууцаар шууд солих нөхцөлтэй 10 мянган айлын ногоон орон сууц төслийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хариуцан, Азийн Хөгжлийн Банк санхүүжүүлэн хэрэгжүүлж байна . Төслийн үр нөлөөг 100 мянган хүн шууд хүртэнэ. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хангагдана.  Оршин суугчдын хэрэгцээнд тулгуурласан нийгэм, эдийн засгийн үйлчилгээ болон дэд төвд зайлшгүй байх ёстой хотын үйлчилгээг нэмэгдүүлэхээр урьдчилан төлөвлөсөн" гэлээ.

Төсөл 9 жилийн хугацаанд  гурван үе шаттай хэрэгжинэ.

                                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол