Б.ЦЭРЭНДОРЖИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ САРД ДУУСГАНА

Уншсан тоо: 367
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 25

Нийслэлийн Засаг Дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн 4-р хороо хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит гудамжинд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. 

Нийтдээ 9000 м.кв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Т.Гантөмөр:

“Энэ гудамжийг бид хуучин загвараар нь сэргээхээс гадна орчин үеийн хэв маягийн ногоон байгууламж, Улаанбаатар хотод байхгүй усан оргилуур зэргийг нэмж хийж байгаа. Бүтээн байгуулалтад хот тохижилтын бусад зардлаас 400 сая орчим төгрөг зарцуулсан. Найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад, хамгийн бага зардлаар хийж байна. Ирэх сарын эхээр улсын комисст хүлээлгэн өгнө” гэлээ.

Хот Тохижилтын Газрын дарга Б.Бямбадорж:

“Нийслэл хотод онцлог, жишиг болохоор бүтээн байгуулалтыг бид хийж байна. Энэ хэсэг 25 метр урт, 6х60 өргөнтэй том хэмжээний талбай. Усан сангийн хэсэгт иргэд хог, ундаа усны сав гэх мэт их хаядаг байсан бол одоо сэргээн засварлаж 5 төрлийн хошуугаар ус цацардаг, гэрлийн эффекттэй шинэ шийдэл бүхий усан оргилуур бий болгож байна. Мөн Битлзийн хөшөөнд сэргээн засварлалт хийлээ. Ногоон байгууламжийг хэлбэржүүлж замын хоёр талаар 60 ширхэг гэрэлтүүлэг тавих юм” гэж ярилаа.

                                                                                                                                                                                              П.Болор



Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол