ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭЖ АВДАГ ЖУРАМДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Уншсан тоо: 982
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 26

“Орон сууцны үнийг хөндлөнгөөс механикаар бууруулж болохгүй. Харин орон сууцны дотоод засал чимэглэлийн зардлыг бууруулах замаар м.кв-ын үнийг бууруулах боломжтой юм” гэж БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн саяхан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ дурдана лээ.

“Гангар Холдинг” компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр орон сууцны үнийг бууруулах, иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх талаар яг ийм бодолтой явдгаа надад нэлээд дэлгэрэнгүй ярьж, тайлбарлаж өгч байсан юм. 

Хамгийн ойрын жишээ татахад, Хятадад орон сууцны барилгыг дотор засал чимэглэлгүйгээр ашиглалтанд хүлээж авдаг байна. Барилгын компани барилга угсралт, зам талбай, тохижилт, гадна фасад, нийтийн эзэмшлийн ажлаа хийчихвэл барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгч болно гэсэн үг.

“Ер нь барилгын төсөвт өртгийн 30 орчим хувь нь обой, паркет гэх мэтийн дотор засалд зарцуулагддаг. Дээр нь барилга угсралтын ажилд зургаан сар зарцуулдаг бол дотор заслын нарийн чимхлүүр ажилд дахиад зургаан сар зарцуулна. Компаниуд банкнаас авсан зээлээр л барилгын ажлаа явуулдаг. Ингэхээр банкны зээлийн хүүг зургаан сар илүү төлж байна гэсэн үг. Цаашлаад барилгын өртгийнхөө гучин хувийг илүү зээлж аваад ажлаа хийж байна гэсэн үг” гэж Ж.Энхтөр захирал тайлбарласан.

Хэрэв дотор заслын ажлыг хийлгүй барилгыг ашиглалтанд хүлээж авах юм бол орон сууцны метр.квадратын үнийг бараг дөчин хувь бууруулах боломжтой аж.

Тухайн орон сууцыг 80 сая төгрөгөөр худалдаж авах байсан бол 40 хувь хямдарснаар тавин сая төгрөгөөр худалдаж авна. Ингэснээр хорин жилийн хугацаатай зээл аваад сард таван зуун мянган төгрөг төлдөг байсан бол сард төлөх төлбөр гурван зуун мянган төгрөг болж буурна. 

Сард таван зуун мянган төгрөгөө төлсөн ч хорин жил биш арав, арван таван жил зээл төлнө гэсэн үг. Урьдчилгаагаа төлж чадахгүй, орлого нь хүрэхгүйгээс зээл авч чадахгүй байгаа иргэдэд том боломж гарч ирнэ гэдгийг барилгын компанийн захирал онцолж байсан юм.

Орон сууцны үнэ буурахаас гадна ашиглалтанд орох хугацаа богиносох нь мэдээж. Хавар нь эхэлсэн барилгыг заавал он дамжуулаад байхгүйгээр өвөл нь ашиглалтанд оруулчихаж болно. 10 тэрбум төгрөгөөр хоёр блок орон сууц барих байсан бол гурван блок орон сууц барих боломжтой болно гэсэн үг.

Үүний зэрэгцээ Монголд обой, паркет зэрэг материал үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр байхгүй учраас олон айлын орон сууцны хороолол ашиглалтанд оруулахын тулд дээрхи бүтээгдэхүүнүүдийг гаднаас импортоор оруулж ирж хэрэглэдэг.

Тэгвэл иргэн орон сууцаа дотор засалгүйгээр худалдаж авчихаад бололцоондоо тааруулаад нэг хэсэгтээ амьдарч байгаад боломжтой болохоороо өөрийнхөө хүсэл сонирхлоороо байраа тохижуулж болно.

“Иргэн өөрөө байраа тохижууллаа гэхэд тавин ширхэг ванн үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын үндэсний үйлдвэрээс очоод өөрийн хэрэгцээний ваннаа авах боломж байна. Гэтэл барилгын компаниуд Монголоосоо ванн авах гэхээр тоо нь хүрэхгүй учраас Хятадаас оруулж ирээд тавьчихаж байна. Иргэн өөрөө доторхи төлөвлөлтөө хийхээрээ арай бүтээлчээр хандаж “Энэ зайнд нэг шкаф хийчихье” гэхчлэн төлөвлөхөд тавилга үйлдвэрлэдэг үндэсний компаниуд ажилтай болно шүү дээ. Одоо бол шууд бэлэн тавилга авч ирээд тавьчихаж байна. Дээр нь интерьер, заслын компаниуд ч ажилтай болно. Гэтэл одоогийн нөхцлөөр зарим боломжтой иргэд барилгын компанийн засал таалагдахгүй болохоор дахиад л шинээр засдаг. Үргүй зардал их гарч байна гэсэн үг” хэмээн Ж.Энхтөр захирал яриандаа онцолсон.

Тиймээс орон сууцны үнийг хямдруулъя гэж байгаа бол дотор засалгүйгээр хүлээж авах заалтыг орон сууц ашиглалтанд хүлээж авах журамдаа оруулах шаардлагатай байгаа юм.

Ингэснээр орон сууцны үнэ буурахаас гадна үндэсний тавилгын, интерьер заслын компаниуд ч ажилтай болох, орон сууц ашиглалтанд орох хугацаа богиносох гээд олон эерэг талууд гарч ирнэ.

                                                                                                                                                                                          П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол