ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ШААРДАНА

Уншсан тоо: 461
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 27

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим ажилтай газар дээр нь очиж танилцлаа. 

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2014 онд эхэлж, 24 байршилд 35 аж ахуйн нэгж ажлыг гүйцэтгэхээр болсон. Гэвч сүүлийн 2 жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дэмжлэггүй, тодорхой шийдэлгүй гацаад байна. 

Энэхүү хариуцлагагүй байдлын улмаас иргэд хохирсон нь цөөнгүй байгаа юм. Зарим иргэд энэ мэт удааширсан асуудлаас үүдэн хэдэн жил түрээсийн байраар амьдарч байгаа аж. 

Мөн компани нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн боловч нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх алхам хийхгүй байна. Уг нь дахин төлөвлөлтийн ажил нь цогц төлөвлөлт. 

Өөрөөр хэлбэл тэнд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нийслэлийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай юм. Гэвч энэ ажил бүрэн зогссон байна.

Тухайлбал: Дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Гангар Инвест”, “Баганат Өргөө” зэрэг компанийн барилгууд баригдан, айлууд нүүж орсон. Эдгээр компаниудын хувьд сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийг хэрхэн барих талаар шийдэл гаргаагүй, төсөвт суулгаагүй байна. 

Түүнчлэн санхүүжилтийн дэмжлэг байхгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй болсон зэрэг ойлгомжгүй бөгөөд зогсонги байдалтай зүйл цөөнгүй байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ийнхүү зарим нь зогсонги байдалтай, зарим нь барилгаа ашиглалтад оруулсан боловч орчны тохижилт, дэд бүтцийг хийгээгүй зэргээр нийслэлийн удирдлагаас хамаарах асуудлуудтай байгаа юм. 

НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой тавьсан асуулгын хариуг өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг Даргаас сонсоно. 

 

                                                                                                      Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын алба

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол